Нууц мэдээллийн уурхай

М.Батчимэг гишүүний арыг хэн даадаг вэ?

Нийтэлсэн: 2016-06-16 05:30:23

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноосон тухай мэдээлэл цацагдсан билээ. Тодруулбал, З.Пагмажав ньТайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн  хуулийн 79.1-ээр зүйлчилж уг ялыг оноосон байна.
З.Пагмажавын тухайд чухам яар мэдээлэл задруулсан гэдэг нь улсын нууцад хамаарагдах тул энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуулийн байгууллага задруулах боломжгүй байгаа бололтой.
Эх орноосоо урвасан гэх хэрэгт буруутгагдаад буй З.Пагмажавын тухайн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн юм байна.
Эх сурвалжаас авсан мэдээллээр З.Пагмажав нь Тайвань Улсаас их хэмжээний мөнгө авч, Монгол Улстай холбоотой мэдээллийг дамжуулдаг байсан агаад энэ байдлыг нь Тагнуулын байгууллага эртнээс хараандаа авч мөрдөх ажиллагаа явуулсны эцэст уг хэргийг илрүүлсэн бололтой. Түүнчлэн З.Пагмажав нь Монгол Улсын нууцын зэрэглэлд хамаарагдах хэд хэдэн баримт материалыг хятад хэлэнд орчуулан мэйлээр гадаад улсруу явуулж байсан нь мөрдөн байцаалтын явцад баримтаар нотлогдож шүүхээс ял сонсох үндэслэл болсон гэдгийг эх сурвалж онцолж байгаа юм.. 
ХаринМ.Батчимэггишүүн нь Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. 1991-1995 оны хооронд Бээжингийн хэл соёлын их сургуулийг Хятад хэл түүх судлаач мэргэжлээр, 1999-1997 онд Тайванийн төрийн их сургуульд улс төр судлалын магистрантаар суралцаж төгсжээ.
Хэвлэлд мэдээлсэнчлэн М.Батчимэгийн нөхөр Ц.Эрдэнэбаяр ч мөн адил Тайвань улстай ямар нэгэн байдлаар холбоотой бололтой. Учир нь тэрбээр Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Кэй энд Ти констракшнийн захирлаар ажилладаг нэгэн аж. Уг компанийн тухайд өнгөрсөн хугацаанд Аманхуур цогцолбор хотхныг иж бүрнээр нь барьж байгуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаачлан З.Эрдэнэбаяр нь АН-д томоохон байр суурь эзэлдэг нэгэн гэнэ.
Тэгвэл түүний энэхүү асуудалтай холбогдуулж нэр бүхий улс төрчид өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, ШӨХТГ-ын даргаасан О.Магнай, УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх гадны тагнуулын байгууллагдаж ажилладаг байсан нь тогтоогдож шүүхээс 16 жилийн ял оноожээ. ТЕГ ажлаа сайн хийсэн байна. Одоо ёс зүйн хувьд М.Батчимэг нь УИХ-ын гишүүний ажлаа үргэлжлүүлэх хийх зохисгүй бөгөөд сайн дураараа татгалзах ёстой” хэмээжээ. Ямартай ч О.Магнайгийн үзэж буйгаар бол М.Батчимэг эл хэрэг явдалтай холбогдуулж гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хэрэгтэй аж. Гэвч гишүүний зүгээс цаашид ямар шийдвэр гаргаж, мэдэгдэл  хийхийг цаг хугацааны хувьд харах л үлдлээ.
Өөрийнх нь туслахийн хүү Монгол Улсаас урвасан гэх хэрэгт холбогдон, шүүхээр таслан сэргийлэгдэж, бүрэн эрхээсээ татгалзахад хүрч байсан, Орхон аймгийн намаасаа хөөгдсөн ч ёс зүйтэй гэгддэг эрхэм гишүүн тойрог сэлгэн нэр дэвшиж байгаа нь түүний арыг “бат” найдвартай байлгадаг хэн нэгэн байгааг илэрхийлж байна.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших