Хоёр настай хүүг эцэг эхийх нь нүдэн дээр матар барьжээ
Америкийн Флорида мужийн Орландо хотын “Disney's Grand Floridian Resort & Spa” амралт-зугаалгын газарт бяцхан хүүг матар барьсан аймшигт хэрэг гарчээ. Хөөрхий хүү эцэг эхийн хамт нуурын эрэг дээр амарч байсан гэнэ. Гэтэл уснаас гэнэтхэн матар гарч ирэн дайрч хүүг зуугаад нуур луу чиржээ. Эцэг нь аймшигт араатаны амнаас хүүгээ салгах гэж хэдэн минут матартайтэмцэлдсэн ч тогтоож чадалгүй алдсан аж. Өдгөө амралтын газрын хамгаалалтынхан болон цагдаа нарыг нуурыг самнан нэгжиж хүүгийн цогцосыг хайж байна. Орон нутгийн шерифын мэдэгдсэнээр хохирогч хүүг амьд гэж үзэх итгэл найдвар үгүй болжээ. Цагдаа нар эрэн хайх үеэрээ дөрвөн матарыг буудан алж гэдэс дотрыг нь гарган үзжээ. Уг нууранд хоёр метр хүртэл урттай нуурын матар байдаг гэнэ.