Англи эмээ Гүүглээс хайлт хийхдээ “баярлалаа” гэж бичдэг
Нийтэлсэн: 2016-06-16 03:56:32
Хуучины хүмүүсийн соёлтой боловсонг харуулсан нэгэн явдал болжээ. Английн Бэн Жон гэдэг залуу 85 настай эмээ Мэй Эшвортынхоо Гүүглэтэй хэрхэн соёлтой боловсон харьцаж ирсэнийг цахимаар цацсан нь олны анхааралд өртөөд байна. Ач хүү нь өөрийн цахим хуудсандаа “Өнөөдөр би эмээгийнхээ нотебүүкийг онгойлгож үзээд инээдээ барьж чадсангүй. Эмээ маань Гүүглээс ямар нэгэн хайлт хийхдээ түлхүүр үгийн ард дандаа “өгнө үү тусална уу” эсвэл “баярлалаа” хэмээн бичдэг юм байна” гэжээ. Тэрээр эмээгэээсээ яагаад “баярлалаа” гэж бичдэг болохыг нь асуухад угаасаа ингэж хандах ёстой биш үү хэмээн хариулжээ. Олон хүмүүс эмээг хуучины хүмүүс соёлтой хүмүүжилтэй байсныг харууллаа хэмээн магтсан байна.