Олны өмнө хөхөөрөө хүүхдээ хооллосон Холливудын 10 од
Нийтэлсэн: 2016-06-16 03:42:49
Баруунд болон Америкд олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэхийг эвгүй зүйлд тооцдог. Тэгвэл энэхүү хэвшмэл ойлголт журмыг зөрчиж чадсан 10 одыг танилцуулья :
Мэгги Гиллэнхаал : “Харанхуйн рыцарь” киноны баатарыг Нью-Йоркын төв цэцэрлэгт долоон сартай охиноо хөхүүлээд явж байхыг папарацидсан нь шуугиан тарьсан. Олон хүн түүний дотор эмэгтэйчүүд хүртэл эвгүй муухай харагдсан хэмээн шүүмжилсэнд Мегги “эх хүн хүүхдээ хэзээ хаана хооллохоо өөрөө шийдэх эрхтэй” гэж хариулжээ.
Жули Боуэн : “Бостоны хуульчд”, “Америк гэр бүл” цувралын од тэрээр хүүхдээ хөхөөрөө хооллохыг уриалан дэмжигчдийн нэг гэнэ. ТВ-ийн нэгэн шууд нэвтрүүлгийн үеэр ихэр хүүхдээ цэцэрлэгт хөхүүлж байгаа зургаа харуулж байсан.
Сальма Хайек : 2009 онд тэрээр Сьерра-Леон улсад хүмүүнлэгийн ажлын шугмаар ирэхдээ эмнэлэгт бүр хүний хүүхдийг хөхүүлсэн. Турж эцсэн хар арьст эмэгтэйн хөхний сүү татарсанд охиныг шууд аваад л хөхүүлсэн.
Кили шэй Смит : Алдар жүжигчин Пийрс Броснаны эхнэр болох тэрээр 1997 онд 11 сартай хүүгээ хөхүүлж байгаа зургаа сэтгүүлд нийтлүүлэн зарим хүмүүсийн зүгээс шүүмжлэл хүлээж байсан.
Алисса Милано : Дуучин жүжигчин тэрээр хөхөөр хооллохын төлөө зоригтой идэвхитэй тэмцдэг. Олон нийтийн янз бүрийн газар хүүхдээ хөхүүлж байгаа зургаа цахимаар тараан “энэ нь хүний ёсны хамгийн хэвийн хамгийн байгальлаг үзэгдэл” хэмээн хатуу хамгаалдаг.
Жизель Бундхен : Супермодель тэрээр зураг авалтын завсарлагаанаар үсчин нүүр хувиргагч нарын дэргэд охин Вивианаа хөхүүлсэн. Энэ зураг нь хэвлэгдэж тал талаас нь дайралт ирэхэд огтхон ч тоогоогүй гэдэг.
Анжелина Жоли : 2008 онд сэгүүлийн нүүрэн дээр хүүхдээ хөхүүлж байгаа зургаа нийтлүүлж шуугиан тарьсан. Тэрээр хүүхэд хөхүүлэхийг сэтгэл санаагаа тайвшруулах хамгийн сайн аргын нэг гэж үздэг.
Кортни Кардашьян : Энэ гэр бүлийн амьдрал бүхний нүдэн дээр ил байдаг тул Кортнигийн хүүхдээ хөхүүлж байгаа зураг тараагдаж байсан.
Гвени Стефани : Хүү Зумагаа гурван сартай байхаас нь хөхүүлж байгаа зургаа цахимаар цацдаг болсон. Байглийн сайханд хүүхдээ хөхүүлж суухыг нэгэн аз жаргал гэж тооцдог.
Миранда Керр : Хүү Флинээ төрөөд хэдхэн цаг болсоны дараа л хөхүүлж байгаа зургаа цацсан. Хүүхэд хөхүүлэх нь хөхний хэлбэр гоо сайхнаа хамгаалах хадгалах шилдэг арга гэж үздэг.
Жэйми Кинг : “Нүгэлтнүүдийн хот” киногоороо алдаршсан тэрээр хүүхдээ долоон сартай байхаас нь хөхүүлж байгаа зургаа цахимаар цацаж эхэлсэн. “Олон нийтийн газарт хүүхдээ хөхүүлэх нь хориотой зүйл биш, эх хүн байгалиас заяасан ажлаа хийж байхад нь буруутгах ёсгүй” гэж ярьдаг.
Оливия Уайлд : 2014 онд хүүхдээ хөхүүлж байгаа зургаа сэтгүүлд нийтлүүлсэн. 