Хамгийн оюунлаг 10 үндэстэн
Швед : Энэ улсын иргэдийн оюун ухааны чадварын дундаж үзүүлэлт 101 байдаг гэнэ. Шведийн ажлын байрны 75 хувь нь бүрэн автомат, компьютержлэгдсэн.
Австри : Иргэдийнх нь оюун ухааны чадамжийн үзүүэлт нь 102 гэнэ. Эрдмийн зэрэг цолтой хүмүүсийнхээ тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Мянган хүн тутамд нь эрдмийн зэрэг цолтой есөн эрэгтэй, долоон эмэгтэй оногддог.
Герман : Эртнээс нааш Европын эрдэм мэдлэг оюун ухааны төв гэгдэж ирсэн. Оюутнууд нь хэл түүх, гүн ухаан судлахаас татгалзаж физик, тоо, цахим, мэдээлэл, програмчлал зэргийг түлхүү судалдаг болжээ.
Итали : Дундад зууны үеийн соён гэгээрүүлэгчид, зураачид уран барималчдынх нь өв одоо ч нөлөөгөө үзүүлсээр байна. Дундаж IQ нь 102 гэнэ
Холланд : Дунд сургуулийн боловсролын чанар үр өгөөж дэлхийд нь үнэлэгддэг. Сургуулийн сурагчид нь тоо, байгалийн ухааны хичээлийн мэдлэгээрээ дэлхийд эхний аравд ордог гэнэ. Иргэдийнх нь дундаж IQ 103.
Сингапур : Энэ улсын сурагчид оюутнууд тоо байгалийн ухааны мэдлэгээрээ дэлхийд аравд ордог. Иргэдийнх нь дундаж IQ 103.
Тайвань : Нийгмийн бүх давхаргад нь англи хэлгүй хүмүүсийг зохих мэдлэг боловсролгүй гэж үздэг. Оюутнууд нь маш их уншдагаараа алдартай. Иргэдийнх нь дундаж IQ 104.
Наран улс : Боловсролын тогтолцоо сургалтын арга хэлбэр нь хатуу чанга гэгддэг ч энэ нь үр ашгаа өгдөг. Иргэдийнх нь 99 хувь бичиг үсэгт тайлагдсан. Иргэдийнх нь дундаж IQ 105.
Өмнөд Солонгос : Иргэдийнх нь 30 хувь тоо, физик, мэдээллийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн. Мэдлэгийн түвшингэээрээ дэлхийд гуравд ордог. Иргэдийнх нь дундаж IQ 106.
Хонгконг : Иргэдийнх нь дундаж IQ 107. Азийн болон дэлхийн хамгийн оюунлаг иргэдэд тооцогддог. Оюутнууд нь тоо физик, мэдээлэлийн технологийн мэдлэгээрээ дээгүүр үзүүлэлт үзүүлдэг. 