Оросуудад зодуулсан Английн фанат нас барлаа
Нийтэлсэн: 2016-06-15 02:35:36
Евро-2016 тэмцээний үэр Орос Английн багийн хөгжөөн дэмжигчдийн дунд ширүүн зодоон болсон. Энэ зодоонд тархиндаа хүнд гэмтэл авсан Портсмут хотоос ирсэн хөгжөөн дэмжигч 51 настай Эндрю Баче ухаан орохгүй байсаар нас барсан тухай Марсель хотын цагдаагийн газар мэдэгджээ. Зодооны үеэр тэрээр оросуудад цохиулж хүнд гэмтэл аван комд орсон гэнэ. Английн хөгжөөн дэмжигчид эмчилгээнд нь зориулж 15 мянган фунт цуглуулж өгсөн ч франц эмч нар амийг нь авар чадсангүй. Гэрч нарын мэдүүлснээр оросууд зугтаж байсан талийгаачийг дорхноо гүйцэн настай эрийн шил дагз руу төмрөөр 4-5 удаа цохисон гэжээ.