Орландад 50 хүн алагдсан цуст буудалцаан боллоо
Нийтэлсэн: 2016-06-14 01:19:27
.jpg)
Америкийн Орландо хотын гей клубд гарсан аллага хамийн олон хүн хохирсон гэдгээрээ шуугиан тарьж байна. Цагдаагийн газрын баталснаар 50 хүн алагдаж 53 хүн шархаджээ. Аллагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээгээд байна. Гэрч нарын мэдүүлснээр шөнийн 02 цагийн үед үл таних этгээд Орландо хотын Pulse бааранд дайран орж галлаж эхэлжээ. Тухайн үед клубд латин америкийн бүжигчдийн тоглолт болж ойролцоогоор 350 гаруй хүн байсан гэнэ. Цагдаагийн газрын даргын мэдэгдсэнээр халдагч нь сайтар зэвсэглэсэн бас сургуулилалт сайтай байсан аж. Тэрээр автомат болон гар буугаар буудаж нэг дор 50 хүнийг хөнөөсөн байна. Тусгайгийнхан клуб руу дайрах үеэр аллага үйлдэгч этгээд алагдсан агаад түүний хувийн байдлыг тодруулж чаджээ. 50 хүн хөнөөсөн алуурчиныг Омар Матин гэдэг бөгөөд 29 настай байжээ. Тэрээр афган цагаачийн гэр бүлд Нью-Йорк хотод төржээ. 2013-2014 онд тэрээр Исламын улс бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэх үндэслэлээр тагнуулын албаны хараанд орж байсан гэнэ.
