Нууц мэдээллийн уурхай

Япон руу илгээх дадлагажигчаар ажиллах хүнд тавигдах шаардлага

Нийтэлсэн: 2016-06-14 00:29:12

Ойрын өдрүүдэд  Хөдөлмөрийн яам хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь, Монгол-Япон улс хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд дадлагажигч ажиллах хүчин илгээх бүртгэлийн асуудал хүлээгдэж буй юм.

Япон улс бол эдийн засаг нь тэлж хөгжсөн өндөр хөгжилтэй орон. Тус орон руу илгээх дадлагажигч ажиллах хүчин ерөнхийдөө хоёр онцлогтой.
Нэгд, дадлагажигч ажиллах хүчинд тодорхой тоо заагдахгүй. Манай улсын зүгээс хүссэн тооны ажиллах хүчний залуусаа Япон руу илгээнэ. Хөдөлмөрийн яамны энэ асуудлаар тусгай ажлын хэсэг гарган ажиллаж буй.
________________________________________
Хоёрт, дадлагажигч ажиллах хүчин Японд хар ажил хийхгүй. Монгол залуус Японд гурван жилийн хугацаанд дадлагажигчаар мэргэшиж, эх орондоо ирсэн хойно нь тэднийг үйлдвэржилтийн бодлогоор төрөөс дэмжинэ. Мөнхүү Тавантолгойн нүүрсийг боловсруулах замаар “Тоёото” компанийн машины бүтэц хэсгүүдийг энд үйлдвэрлэхэд ажиллах хүчин болгохоор албан хэлэлцээрүүд хийгдсэн. 
Дадлагажигч ажиллах хүчин илгээж буй гол зорилго нь Японы технологийг Монгол Улсад нэвтрүүлэх явдал. Тиймээс дадлагажигч ажиллах хүчин үндсэндээ Монголд ирээд баталгаатай, өндөр цалинтай ажлын байраар хангагдахын тулд гурван жилийн хугацаанд Японд цалинтай дагалдан хийнэ гэсэн үг. Цалингийн хэмжээг салбар яамнаас нь 1500-5000 ам.доллар гэж тодотгож буй.
Гэхдээ Япон руу хүссэн бүхэн нь бас чиг явчихгүй. Нарийн дэг жаягтай, Дорно дахины соёлын өвийг хүндэтгэн үздэг, ясны хариуцлагатай улс руу бид хараар ажиллаж буй мэтээр нэвтэрч болохгүй. Япон улсын зүгээс манай улсаас илгээгдэх дадлагажигч ажиллах хүчинд үндсэн хоёр шаардлага тавьж байгаа ажээ.
Нэгд, хэлний бэлтгэлд хамрагдсан байх. Эл бэлтгэл ажлыг хангахын тулд салбар яамнаас нь МСҮТ-үүд дээр дөрвөн сарын хэлний бэлтгэл зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, дадлагажигч ажиллах хүчнээр Япон руу явах иргэд зайлшгүй хэлний бэлтгэлд хамрагдах юм.
________________________________________
Хоёрт, Япон Улсын соёлын талаар мэдлэгтэй байх. Энэ хүрээнд тухайлсан сургалтууд зохион байгуулагдах аж. Эл шаардлагын цаад утга нь монголчуудыг хариуцлагатай, ёс зүйтэй байхыг анхааруулж буй хэрэг гэж тайлбарлаж байна. Харийн нутагт очоод архи ууж, хоорондоо муудалцах, харилцааны бусармаг байдал үүсгэхгүй байх зэргээс өгсүүлээд манайхны чих халууцууцдаг сэдвүүд хөвөрдөг. Ийм зан араншингаа манай улсад ажиллах хугацаандаа гаргахгүй байна уу гэж япончууд биднээс эелдгээр гуйж, анхааруулах маягаар соёлын хүрээний асуудал сөхсөн гэж болно. Бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр Хөдөлмөрийн яамнаас өгөхөөр болжээ.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших