Нууц мэдээллийн уурхай

Тааруухан хэрэгжилттэй Тамхины хууль Л.Эрдэнэчимэг гишүүний өмч үү

Нийтэлсэн: 2016-06-10 02:40:24

2016 оны сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ. Гэвч үүнийг өмнө УИХ-ын гишүүд ажлын тайлан нэрээр сурталчилгаагаа аль хэдийн эхлүүлсэн. Төрийн ордонд УИХ-ын чуулганы танхимд гаргаж буй ааш аяг,үйл хөдлөл нь олны эгдүүцлийг хүргэдэг гишүүний нэг бол Л.Эрдэнэчимэг. Тэгвэл сүүлийн үед FM, радиогоор Л.Эрдэнэчимэг гишүүний “буян”-аар батлагдсан тамхины хууль гэж ирээд л урсгаж өгдөг болж. Тэгвэл түүний бүрэн “өмчлөл”-д орсон тамхины хуулийн зүйл заалтуудаас товчхон сануулъя.

Тамхийг бүх төрлийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, гадаад орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад татахыг хориглосон. “Тамхины хяналтын тухай” хуулинд зааснаар хуулийг зөрчсөн иргэнийг 50.000 төгрөг, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлэн төлүүлэх хариуцлагыг хүлээлгэх юм. Гэвч гадаа гудамжинд, хотын замын түгжрэлд, сургуулийн ойролцоо тамхи татсан хүмүүс урьдын адил холхицгоож байна.

“Монголын хууль гурав хоног” гэдэг шиг эхэн үедээ иргэд тамхиа гудамжинд татахгүй, дэлгүүрүүд нь зарахгүй эмх цэгцтэй л байв. Гэтэл өнөөдөр дэлгүүрүүд, үүргийн худалдаачид тамхиа зарсаар л байна. Гудамж, байшингийн булан тохойд тамхины иш овоорох нь энгийн үзэгдэл болжээ. Хууль нь “гууль” болсон бодит үр дүн энэ.

Мөн УИХ-ын  чуулганы танхимд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах оруулах эсэх асуудал яригдах бүр Л.Эрдэнчимэг гишүүн байж суух газар болно. О.Баасанхүү гишүүний  санаачилсан Тамхины хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр  “Би наад хуулийн чинь санаачлагч нь. Чи нэмэлт өөрчлөлт  оруулах хуулийн төслөө тат” хэмээн тэнэглэж байсан удаатай. Үүнээс болж гишүүд Л.Эрдэнэчимэг гишүүнд дургүйцлээ илэрхийлсэн ч манай хүн бүлгийн даргатай ам зөрөлдөн, сэлбэлзэж гүйсэн. Ингээд  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг матсан албан бичгийг мэргэжлийн  байгууллагуудад өгч бас нэг дуулиан дэгдээж байсан удаатай. Тодруулбал, тэрбээр Д.Эрдэнэбат гишүүний “Би тамхи татдаг. Гэхдээ чамаас дээр, амьдралтай хууль санаачилна. Би өрөөндөө  тамхи татдаг. Хүний эрхэнд бүдүүлгээр халдаад байна” гэснийг нь өлгөж аваад өнгөрсөн даваа гарагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан бичиг илгээжээ.  Ингэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын мэдээллийг олон нийтэд хүргэхдээ Төрийн ордонд байрлах өөрийн ажлын байрандаа  утаат тамхи татдаг тухай мэдээлсэн.  УИХ-ын гишүүний энэхүү үйлдэл нь  Тамхины хяналтын тухай хуулийн 9.1.6. Аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглох заалтыг зөрчиж байна. Төрийн ордонд Төр засгийн  үйлчилгээ эрхлэх газар нь дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд  хууль зөрчиж буй үйлдэлд удаа дараа  арга хэмжээ авахгүй байгаа тул  холбогдох заалтын дагуу  хариуцлага тооцож хариу ирүүлнэ үү” гэж  ирээд бүлгийн даргаа торгуулахыг хүсчээ. 
Энэ бүхний эцэст нь Байнгын хорооноос  УИХ-ын чуулган хүртэл хэл ам хэрүүл тэмцэл, маргаан  дагуулсан дагуулсан энэхүү хуулийг төслийг  хэлэлцэх үеэр санал хураалтад  оролцсон 52 гишүний 20 нь хэлэлцэхийг дэмжиж 32 нь татгалзсанаар О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төсөл  унахад тэрбээр алга ташин гүйж байсан удаатай.

Ингэж гүйхээс өөр аргагүй юм. Түүнд Тамхины хуулиас өөр хийсэн бараг л үгүй. Иймээс эрхэм гишүүн  Тааруухан хэрэгжилттэй Тамхины хууль Л.Эрдэнэчимэг гишүүний өмчилсөөр байна. Түүний энэ “өмч” рейтингийг хэрхэн өсгөж, ивээл хишгээ өгөх болтугай.
П.УНДРАМ
Оллоо.мн

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших