Нууц мэдээллийн уурхай

Стэнфордын хүчирхийлэгч оюутанд 6-хан сар хорих ял оноосон шүүгчийг огцруулах хөдөлгөөн өрнөжээ

Нийтэлсэн: 2016-06-08 15:03:38

BuzzFeed-д мэдээлснээр бие хамгаалах чадваргүй байсан бүсгүйг хүчирхийлсэн Стэнфордын их сургуулийн 1-р дамжааны оюутан Брок Тёрнерд ердаа зургаахан сар баривчлах ял оноосон шүүгч Аарон Перскийг албан тушаалаас нь огцруулах хөдөлгөөнийг дэмжиж Америк даяар 500 мянга гаруй хүн гарын үсгээ зурсан гэнэ. Хэрэг явдал өнгөрсөн оны 12-р сард их сургуулийн нутаг дэвсгэрт болжээ. Одоогоор нэрийг нь нууцалж байгаа хохирогч бүсгүй дүүгийнхээ ангийнхны зохион байгуулсан үдэшлэгт оролцохоор сургуулийн байрны нэгэнд ирсэн гэнэ. Тэрээр согтууруулах ундаа хэрэглсэн агаад маргааш нь түүнийг хогийн савны хажуунд үл таних залуутай байхад нь хоёр швед оюутан олж харжээ. Бүсгүй нь нүцгэн байдалтай байсан тул сэжиглэсэн гадаад оюутнууд дөхөж ирэхэд хамт байсан залуу нь зугтаасан ч барьж цагдаад хүлээлгэж өгчээ. Тэр нь нэгдүгээр дамжааны оюутан Брок байсан. Харин бүсгүй манайд гарсан нэгэн аймшигт хэргийн хохирогч шиг зэрлэгээр хүчирхийлүүлсэн байжээ. Чармай шалдан агаад бэлэг эрхтнээс нь цус гарч байсан нь хүчирхийлэгч гараа хийснээс болсон гэдэг нь дараа нь тогтоогджээ. Тэрээр яаралтай эмчилгээнд орж сэргээн засах болон сэтгэл зүйн эмчилгээ хавсарч хийгдсэн гэнэ. Харин хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн Брокын эцэг эх маш үнэтэй өмгөөлөгч яаралтай авчээ. Сэжигтэн гурван удаа байцаагдахдаа гурван өөр мэдүүлэг өгсөн нь өмгөөлөгчийн заавраар хийгдсэн хэмээн хохирогчийн талынхан хардаж байгаа аж. Бүсгүйтэй хамт унтлагын өрөө орсон боловч яагаад хогийн савны дэргэд байсанаа санахгүй байна, бүсгүй өөрөө эхэлж үнссэн харилцан зөвшөөрсөн гэж мэдүүлсэн боловч чухам яагаад зугтааснаа тайлбарлаж чадаагүй аж. Гэхдээ гол зорилго нь архи согтууруулах ундаа руу бүхнийг чихэх санаатай байжээ. Хэдийгээр иргэдийн төлөөлөгчид Брокыг бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн хэрэгт буруутай хэмээн үзэж 14 жилийн хорих ял оноох санал гаргасан боловч шүүгч Аарон ердөө зургаахан сар хорих ялаар шийтгэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Дээр нь Брокын эцэг хүүд нь олон жилийн ял оноох саналыг хэтэрхий хатуудна хэмээн эсэргүүцэж “ердөө хорьхон минут үргэлжилсэн үйлдлийн төлөө 20 жилийн амьдрлыг нь баллаж болохгүй” гэсэн нь хохирогчийн талынхны уур зэвүүцлийг улам ч дэврээсэн гэнэ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших