Хятад аав даалгавраа хийсэнгүй хэмээн охиныхоо толгойд хайч зоожээ
Нийтэлсэн: 2016-06-08 10:05:20

Хятадын Shanghai TV Station сувгийн мэдээлснээр аавынхаа шидсэн хайчинд оногдон тархиндаа зоолгосон 10 настай охин азаар амьд үлджээ. Телевизийн мэдээлснээр Shanghai Xinhua Hospital-ын эмч нар охинд яаралтай мэс засал хийн амийг нь аварч чаджээ. Хуру үзүүртэй хайч толгойд зоогдон баруун нүдэнд нь хүрэх шахсан байсан гэнэ. Охин эмч нарт би даалгавраа хийнгээ дүүтэйгээ тоглож байснаа л санаж байна гэж ярьсан гэнэ. Охины ээжийн мэдүүлснээр тэрээр нөхөр хүүхдийн хамт ажил хийхээр Аньхуй мужаас Шанхайд ирж суурьшсан гэнэ. Нөхөр нь их ууртай, хоёр хүүхдэдээ ширүүн ханддаг, уурлахаараа гартаа тааралдсанаа авч шиддэг аж. Тухайн өдөр гэрийн даалгавраа хийж байсан охин нь сатааран дүүтэйгээ тоглоод байсан тул аав хажуудаа байсан хайч аваад шидтэл толгойнх нь баруун талд гүнзгий зоогдож охиныг нь амийг авах дөхсөн хэрэг болжээ.
НУУЦ.мн
