Нууц мэдээллийн уурхай

Б.МЭДРЭЭ ОФФШОР БҮСЭД ХАМААРАЛТАЙ ЮУ

Нийтэлсэн: 2016-06-07 01:38:38

Нийгмээрээ оффшор дансийг жигшиж эхлэв. Үүнээс үүдээд оффшор данстнууд ад болж үүний эсэргүүцэгчид сонгуулийн шоу хийж байна. Гэтэл өөрөө оффшорт хамааралтай хирнээ үүнийг эсэргүүцэж, шоудах гэдэг хэр бодитой харагдах юм бол мэдэхгүй юм.
 
Өчигдөр Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ ярилцлага өгөхдөө оффшорын талаарх асуултад “Энэ асуудалтай дэлхийн G 8-аас эхлээд дэлхийн бүх л орнууд тэмцэж байгаа. Одоо удахгүй болох Их наймын хурлаар зөвхөн офшор дансны асуудлыг хэлэлцэнэ. Улстөрчид нь авлига авсан мөнгөө офшор дансанд нууж байх шиг байна, бизнес талынхан татвараас нуусан мөнгөө тийш нь хийж байх шиг байна. Энэ буруу. Энийг өмөөрөх ёс зүйн болон эдийн засгийн эрх байхгүй. Одоо хүмүүс “Байж болно ш дээ” гэж ярих гээд байна. Манайхан хааж нуугаад байна, тэр 49 хүн нь хэн юм бэ, улстөрчид, бизнесмэн нь хэн юм бэ гээд гаргаад ирэх ёстой. Тэгээд харахаар улстөрчдийг авлигын мөнгө мөн үү гэдгийг мөрдөн шалгах ёстой, бизнесмэнүүдийг татвараас яагаад зугтаалгасныг, ер нь зугтаалгасан байх, онолоороо тэрийг зөвтгөх арга байхгүй. Энэ 49 зөвхөн Панамын цааснаас гарч ирж байгаа болохоос дэлхийд маш олон офшор бүс байгаа, нэг л газар дэлгэгдсэнээс болж манайхаас 49 хүн байна гэхээр  цааш нь ухвал хэдэн ч хүн гарах юм бүү мэд. Эднийг зөвтгөөд хэрэггүй.
 
Одоо офшорт нуусан мөнгийг оруулж ирж, татвар энэ тэрийг төлүүлж, эргэлтэнд оруулах ёстой байх. Ирээдүй хойч үе маань бохир биш, эрүүл нийгэмд амьдрах ёстой. Тийм учраас тэмцэх ёстой, шалгах ёстой, бүх юм нь хууль ёсны дагуу нотлогдож батлах ёстой. Хаацайлж хэрхэвч болохгүй.” хэмээн сүржийн хариулт өгчээ.
 
Гэтэл “Шилэн” хэмээн нэрлэгдээд байгаа Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа “Худалдаа хөгжлийн банкны 65.83 хувийг Люксембургийн оффшор Globull Investment and Development S.C.A. эзэмшдэг” хэмээн мэдээлжээ.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших