Нууц мэдээллийн уурхай

Англи эрийн паспортын зураг Хитлертэй усны дусал шиг ижилхэн хэвлэгджээ

Нийтэлсэн: 2016-06-06 07:49:10

Манчестер хотын 50 настай хижээл эр Стюард Бойд шинэ гадаад паспортынхоо зургийг хараад мэл гайхаж цэл хөхөрчээ. 10 жилийн хугацаанд хүчинтэй гарсан гадаад паспортын зураг нь нацист Германы удирдагч Адольф Хитлертэй маш адилхан гарсан аж. Хүн бүрийн зураг хөөрхөн муухай гардаг ч энэ удаад арай л хэтэрсэн гэнэ.  Түүний нүүр царайн төрхнөөс гадна дээд уруулдаа Хитлер шиг сахалтай гарсан нь хэвлэлтийн алдаа байсан нь хэнд ч илхэн аж. “Гадаад паспортныхоо зургийг хараад эхлээд цочирдож дараа нь уур хүрлээ. Бурхан минь би энэ аймаар зурагтай паспортоор ахин 10 жил хил нэвтрэх нь гэхээс уушиг зүрх минь сагсайж бүртгэлийн хэлтсийнхэнтэй хэрүүл хийлээ. Гэтэл гайхалтай нь нэгэнт гарсан зургийг хэн ч засах янзлах боломжгүй гэдэг байгаа” хэмээн тэрээр хэвлэлд ярьжээ. Аль ч орны төрийн байгууллагын жишгээр Английн бүртгэлийн албаныхан зургийг алдаатай гарсан гэж хүлээн зөвшөөрсөнгүй. Харин ч дээд зэргийн нарийн хяналт стандартын дагуу гадаад паспорт хэвлэгддэг гээд халгаасангүй аж. Аргаа барсан эр хамаатан саднаасаа аврал эртэл тэд туслахын оронд одоо болтол шоолж дооглож байгаа гэнэ.

 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших