Нууц мэдээллийн уурхай

“Болд Төмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан хятадын эрүүгийн элемэнтүүдтэй холбоотой

Нийтэлсэн: 2016-06-03 02:17:22

Дорноговь аймгаас УИХ-д өрсөлдөж байгаа “Дорнын говь” хэмээх мах боловсруулах компаниас “Болд Төмөр Ерөө гол” гэдэг аварга групп хүртэл бизнэсээ өргөжүүлж чадсан Б.Дэлгэрсайхан нь тун нууцлаг бизнесмэн юм. Төмрийн хүдрийг урагшаа 1000 ачааны вагоноор зөөж эхэлснээс хойш улам хөрөнгөжиж хятад түнш нь энэ урсгалыг угтан Эрээнд ган хайлуулах үйлдвэр хүртэл барьсан гэдэг. Улстөрчдөөс МАХН-ын Н.Энхбаяртай дараа нь МАН-ын хотын фракцитай хэлхээ холбоотой байсан Б.Дэлгэрсайхан өнгөрсөн сонгуулиар АН-тай зузаарч “Женко” Х.Баттулгын сонгуульд их хэмжээний мөнгө хандивласан тухай шуугиан дэгдэж байсан.
Тэгвэл нууцлаг бизнесмэний нууцыг урд хөршийн эрүүгийн элемэнтүүд сөхөж АТГ болон цагдаагийн байгууллагад хошуу хүргэж яваа хэрэг саяхан болсон гэнэ. Энэ бүхэн нь Б.Дэлгэрсайханы бизнес тийм ч цэвэр яваагүйг харуулж байна. Ямар ч байсан Б.Дэлгэрсахан нь хятадын эрүүгийнхэнтэй хамтарч байсан нь ил болж. Саяхан Б.Дэлгэрсайхан болон Гадаад харилцааны яамны хооронд итгэмжлэлийн том маргаан дэгдсэн. Итали улсад суух атташе Г.Оч нь өнгөрсөн хавар БНХАУ-ын иргэн Лам Пингээс Монгол улсын иргэн О.М-д өгсөн итгэмжлэлийг баталгаажуулснаас хэрэг явдал эхэлжээ. Лам Пин нь Италийн нийслэл Ром хот дахь манай элчинд О.М-ыг орчуулагчийн хамт дагуулж очоод “өөрийн эзэмшилд байдаг компаний эд хөрөнгө, хувьцаа тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлаар Монгол Улсын УБЕГ, ЭЗЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын газар, Ашигт малтмалын газар,бүх шатны хуулийн байгууллага болон АТГ-д төлөөлөх” итгэмжлэл олгосныг атташе Г.Оч нотариатын баталгаа хийгээд явуулжээ. БНХАУ-ын иргэн Лам Пин нь 2004-2005 оны 6-р сар хүртэл “Болд Төмөр Ерөө гол”-ын хувьцаа зэмшигч байсан нь чухам яагаад ийм итгэмжлэл өгөхийн учрыг тайлж байгаа аж. Гэхдээ Монголоос бус харин Италид суугаа ЭСЯ-наас авч. Итгэмжлэлтэй болсон О.М нь Монголд ирэнгүүтээ Б.Дэлгэрсайханы урьдын явдлыг сөхөөд эхэлсэн бололтой. Ямарч байсан итгэмжлэлд заасны дагуу АТГ болон хуулийн бүх шатны байгууллагад Лам Пингийг төлөөлөөд идэвхтэй ажилласан нь Б.Дэлгэрсайхан захирлыг сандаргасан гэнэ. О.М нь яг юу хийсэн вэ гэхээр хуулиар хамгаалагдсан “Болд Төмөр Ерөө гол” компанийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах, компаний нууцыг бусдад тараасан гэнэ. Тэгэхээр О.М нь Лам Пингийн эрх ашгийн төлөө Б.Дэлгэрсайхантай холбоотой мэдээлэл цуглуулах зорилготой ирж. Энэ нь Лам Пинг болон Б.Дэлгэрсайхан нарын тооцоо дуусаагүй байгааг харуулж байна. Учрыг лавлавал Лам Пинг нь үнэхээр “Болд Төмөр Ерөө гол”-ыг үүсгэн байгуулагч бөгөөд Б.Дэлгэрсайханы түнш байжээ. Дараа нь “Болд Төмөр Ерөө гол”-ын хувьцаагаа нутаг нэгт Лиу Ронгзэнд шилжүүлсэн байна. Гэсэн ч түүний Б.Дэлгэрсайхантай хийх данс тооцоо тэглэгдээгүй байж. “Болд Төмөр Ерөө гол”-ын захирал нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан онц аюултай гэмт хэрэгтэнд итгэмжлэл хийж өгсөн хэмээн ГХЯ-ыг буруутгажээ. Лам Пинг нь захиалгаар хүний амь хөнөөлгөсөн гэмт хэргийн улмаас Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээд мөн гэж мэдүүлж. Түүний итгэмжлэгдсэн хүн болох О.М нь бас л 1998-2008 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 126-р зүйлээр ял эдэлж байсан хэмээн Б.Дэлгэрсайхан баталжээ.
Ямартаа  ч захиалгаар хүний амь хөнөөлгөдөг Хятадын онц аюултай гэмт хэрэгтнүүдийн  овоо хараанд өртсөн Б.Дэлгэрсайхан ихэд сандарч байгаа бөгөөд УИХ-д нэр дэвшиж байх үетэй нь зэрэгцэж хэл ам таталж байгаа энэ асуудлаа чимээгүйхэн дарж өнгөрөөж байна.  
/үргэлжлэл бий/
Эх сурвалж:   NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших