Нууц мэдээллийн уурхай

Ахыгаа “түгжилдсэн” Ш.Батсамбуу завханчуудыг “түгжилдэх” үү

Нийтэлсэн: 2016-06-03 01:50:27

Нөгөө "Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу чинь Ардын нам дээгүүр усан нүдлээд гүйж явна. Яасан?. Төрсөн дүүдээ "түгжилдүүлчихсэн” аж. Хэн ч билээ хэлсэн "Чамайг араас чинь биш, өмнөөс тэвэрч авдаг хүн ар нуруу чинь хутгалдаг юм шүү” гэдэг үгийг гэнэт саначихлаа. Ш.Сайхансамбуу чинь уг нь Завханд нэр хүнд өндөр. Түүндээ ч итгэл үнэмшилтэй явдаг байх. Харин дүү хүү нь бол баруун үндэстэнгүүдэд балчирдаад байгаа юм. Завханы "Очирваанийн хүлэг” уяачдын холбооны тэргүүн гэхээс өөр тухайн аймагтай холбогдоод, сайшаалын үнэмлэх өвөртлөх гавьяа түүнд байхгүй. Тухайн холбоог сайндаа ч аваагүй, сонгуульд нэр дэвшихээр эртнээс бэлтгэсэн ажлын жагсаалтад нь байсан зүйл.
Энэ нөхөр Завханд нэр дэвших замаа аль эрт зассан. Ардын намын нөлөө бүхий залуустай хүзүү сээрээ холбож бурхан буг хоёрыг ялгалгүй тэдэнд АТМ шиг үйлчилсэн. Их гүйсэн дээ. Харин үүнийг дүүдээ сайн санаж явдаг Ш.Сайхансамбуу ах нь мэдээгүй. Өнгөрсөн зунаас Ш.Батсамбуугийн нэр Завхан аймагт гуу жалга, гудамж талбайгаар дуурсагдааад ирсэн. Найр, наадмын индэрт УИХ-ын гишүүн асан Самбуу бус уяачдын холбооны Самбуу нь залардаг болчихсон. Уралдаан наадмын улирал дуусч дүү Самбуугийн амбийц түр ч болов дарагдах үеэр ах хүү намын байраараа гүйж эхлэв. Гэтэл 2016 оны сонгуульд Завхан аймагт Ардын намаас Ш.Батсамбуу нэр дэвших нь удирдлагын хүрээнд тодорхой болчихсон байж. Ш.Сайхансамбуу бухимсандаа золтой л Ардын намын нөхдийг буудчихсангүй. Хий дэмий л дүүдээ гомдож толгойнгоо шаан цурхирталаа уйлсан биз.
Төрсөн дүүдээ "ар хударга”-дуулна гэж мань хүн зүүдлээч үгүй явсан биз. Дүү нь ч үнэхээр хударгагүй эр шиг загинасан. Уг нь морины дэл сүүл боож, алтан туурайтны хөлсөнд хусуур хүргэж яваа хүнээс иймэрхүү түгнил санаа гармааргүй л юм. Гэхдээ энэ хүн бол нэр төр олохын тулд моринд орсон болохоор "түгжил” санаагаа гээч чадахгүй байлгүй дээ. Энэ удаад ахыгаа, дараагийн удаа Завханы ард түмнийг "түгжилдэх” байлгүй дээ. Ардын нам нэг "түгжил”-ээр хүрээгээ тэлж буй юм байна.
Ш.Сайхансамбуу бол "түгжилдээд”, "түгжилдүүлээд” сурчихсан хүн. Мань хүн 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэх Ардын намын бага хурлын өмнө "томчууд”-тай тохироогоо хийчихсэн байсан учир тус хуралд ирээ ч үгүй. Гэтэл Завханд нэр дэвших нөхдийн сунгаан болоход УИХ-ын гишүүн асан Балдан-очир заалнаас нэрээ дэвшүүлээд Самбууг шаварт унагачихсан. Маргааш өглөө нь "сайхан” Самбуу ах шарлахсандаа дэлбэртэлээ уурлаж тухайн үеийн намын удирдлага байсан нөхдийн дээгүүр автоматаар шүршиж Тусгаар тогтнолын ордон золтой нураачихаагүй. Мань хүн Ардын намд 2012, 2016 оны сонгуульд хоёр ч удаа "түгжилдүүллээ”. Одоо тэр яах бол. Н.Энхбаярыг намаасаа гарч нам байгуулахад түүнд дагаар орох нөхдийн жагсаалтны тэргүүн эгнээнд Ш.Сайхансамбуу тууж явсан хүн. Н.Энхбаярт Самбуу хэрэгтэй, Самбууд ч ялгаагүй.
Гэхдээ сүүлийн үеийн "олны салхинаас” мань хүнийг Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэсэн яриа сонсогдох болсон. Түүний орон нутгийнханд зориулсан " NT shop” /нарантуул зах/ нь Баянзүрх дүүрэгт байдаг. Түрээслэгч нараа бараадаж магадгүй л юм. Ер нь Ш.Сайхансамбуу улстөрд орохдоо мордохын хазайгаа болсон нөхөр. 2008 онд УИХ-д сонгогдоод тангараг өргөх ёслол дээрээ согтуу ирж, хүн амьтан руу салаавч гаргаж төрийн ёс дэг жаягийг хүндлээгүйд ард түмэн дургүйцсэн.
2016 оныг угтсан ах дүү хоёр Самбуугийн өнгө төрх нэг иймэрхүү байна. Ёстой л хөгжилдөө жийлцэнэ гэдэг л энэ байх. Ах нь сургаж дүү сонсодог ардын үг. Улстөрд дүү нь ахыгаа түгжилдэнэ орчин цагийн үг.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших