Нууц мэдээллийн уурхай

О.Ганбат ГЕГ дахь аалзны тороо нэхэж эхэллээ

Нийтэлсэн: 2016-06-02 03:10:39

Гаальчдын хувь заяагаар хурууныхаа үзүүрээр наадаж суугаа  О.Ганбат багаа бүрдүүлэх нэрээр аалзны тороо гаальд нэхэж эхэлжээ. Өнгөрсөн Баасан, Даваа гарагуудад ээлжит хууль бус тушаалуудаа гаргаж, гаалийн 69 байцаагчийг ажлаас нь гэнэт халжээ. Эхлээд ГЕГ-ын 12 газрын даргын тушаалыг уншсан байна. Оронд нь ирж байгаа газрын дарга нарыг түр орлон гүйцэтгэгч гэсэн нэрээр тавьж, ГЕГ-ыг ёстой л самарч эхэлжээ.

Гэнэт ажлаас нь халсан гаальчдад нөхөн олговор хэдэн зуун мянгаар нь олгуулж, ядарсан төсөвт нь дарамт нэмээд эхэлсэн байна. Буяныг хурааж, бузрыг арилгадаг гааль мэргэшсэн байгууллага болохоос биш хэн нэгэн түр орлон гүйцэтгэгчдээр удирдуулахдаа тулчихсан, О.Ганбатын гарын зугаа болох ёстой төрийн тусгай алба биш юм. Улайдаггүй Ч.Улааны хадам дүү О.Даваасүрэнтэй нийлж гаалиар тоглож, гаальчдын зовлонгоор жаргах эрхийг түүнд хэн ч өгөөгүй байлтай. Өмнө нь даргаар ажиллаж байсан Б.Цэнгэлийн ажилд авсан хүмүүсийг цэвэрлэж байгаа гэсэн нэрээр дураараа дургиж  дунд чөмгөөрөө ингэж жиргэж байхад Сангийн сайд Б.Болор хаагуур нь явна гэж гаальчид халагласаар сууна. Халаа, сэлгээ хийхдээ намын угшлыг нь харж, албан ёсоор гишүүнчлэлээсээ түдгэлзчихээд байхад нь л жаахан “өө” гаргасан гэж үзсэнээ шүд сугалах аргаар халж байгаа юм байх. Замын-Үүдийн Гаалийн даргаар ажиллаж байсан, МоАХ-ын партизануудын нэг Б.Хишигбатыг шууд өөрчилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Цогтоогийн дүү, Ж.Батзандан гишүүний хамаатныг улаан цайм зүтгүүлжээ.

Ингэж АН-ын угшилтай гаальчдыг хоморголон халаад  байхад нам нь, лидерүүд нь нүдэн балай чихэн дүлий л сууцгаах аж. Тиймээс ч төрийн мэргэшсэн албан хаагчдыг аар шаархан шалтаг хайж, хуулийн сүржин заалт барин ажлаас нь халж байгааг гаальчид эсэргүүцэхээр нэгдэцгээжээ. Ямар ч үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гаалийн байцаагчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж, Захиргааны хэргийн шүүхэд О.Ганбатыг өгч, нэгийгээ үзэж, нэхийгээ тайлалцахаар болсон байна. Гаальчдын хувь заяагаар хээв нэг тоглох хүйтэн сэтгэлтнээр төрийн тусгай албаа тоглуулсаар суух уу Сангийн сайд Б. Болор оо хэмээх асуултад хариулт шаардаж байгаа аж.

 

 

 

 

 

 

 



Н.Ган

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших