Нууц мэдээллийн уурхай

Лу.Болдыг дагаж баян болно гэсэн Хан-Уулчуудын биелэгдэшгүй мөрөөдөл

Нийтэлсэн: 2016-06-02 03:03:59

Сонгуулийн сургаар улс төрчид шиг баян, улс төрчид шиг ухаантай, бас тэд нар шиг өгөөмөр өглөгч, сайхан зантай хүн үгүй болдог. Ёстой л хүн тааралдвал барьж авч үнсээд л , нохой таарвал хооллоод л. Үлгэр ярьж, дахиж сонгууль болохгүй юм шиг том том амлаж байсан улс төрчид дөрвөн жил төрийн ордонд заларч байгаад нэг л өдөр одоо л тойрог руугаа очих цаг нь болсон гэдгээ мэдэцгээдэг бичигдээгүй жишиг нэгэнт тогтжээ. Өнгөрсөн сонгуулиудаар том том амлаж байсан нөхөдийн талаар эргэн сануулах үүднээс бид цувралаар мэдээлэл бэлтгэж байгаа ба энэ удаа АН-ын нэгэн “баян” улстөрчийг хэрхэн худлаа амлаж байсныг эргэн санацгаая.
Хан-Уул дүүрэгт АН-аас УИХ-д хоёронтоо нэр дэвшиж ялалт байгуулсан Лу.Болд энэ удаа дахин Хан-Уулынханыг онилжээ.
Уг нь Хан-Уулд Монголын бүхий л баячууд, юм юм үзсэн, баргийн аавын хүүд мадлуулчихааргүй шахам хүмүүс амьдардаг гэлцдэг. Гэтэл сонгууль бүрээр мад тавьсаар, тархийг нь зад угаасаар Лу.Болд ялалт байгуулдаг. Тэртээ 2008 онд “Баян Монгол төсөл хэрэгжүүлэх ба иргэн бүр тус корпорацийн хувьцааг эзэмших эрх олгоно” гэж амлаж байсан нэгэн. Сонгуульд ялалт байгуулсаны маргаашнаас л энэ төсөл нуран унасан. Дахиж нэг ч хүн “Баянмонгол корпораци” гэгчийн тухай сонсоогүй өнөөдрийг хүрлээ. Монголын тэргүүн баян эр “Монгол хүний амьдралын чансааг дэлхийд эхний 10-т багтаана, нэг хүнд ногдох хувьцааны мөнгөн дүн нь эхний жилдээ 40 сая төгрөг, ногдол ашиг нь 2 сая төгрөг байна. 5 жилийн дараа хувьцаа нь 140 сая, ногдол ашиг нь 8 сая болж өснө” гээд аймаар юм яриад байхаар хэн хүнгүй л итгэсэн. Өнгөрсөн хугацаанд юун эхний 10-т орох. Үмх талхаа авах гэж ард иргэд сөхөрч унах шахаж байна. Лу.Болдын энэ үлгэрээр бол өдийд хүн тус бүр 200 сая төгрөгтэй болчихсон байх нь. Сэрчихгүй бол мөн ч сайхан зүүд ээ.
Харин баян хүнийг дагаж баяжих гэсэн Хан-Уулчуудын мөрөөдөл хэзээ ч биелэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Энэ удаа мань эр юу гэж амлах бол... “Хэн худлаа амлаж чадна. Тэр хүн ялна” гэсэн үг ч бий.
О.Мичид
АТГ.МН

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших