Нууц мэдээллийн уурхай

Баянхонгорчууд Н.Түвшинбаярыг “чулуу шидэж” хөөнө

Нийтэлсэн: 2016-06-01 23:37:42

Бүх хүн “бүдүүн баараг” гэдэг. Аймаг бүр алдартай бөхөө өөрсдийн төлөөлөл болгон УИХ-д суулгаад байж болно. Гэхдээ нэгээс илүү хэрэггүй биз. Хэрвээ тоо нь хэтрээд явчихвал сонгогчид нь өөрсдөө “бүдүүн баараг” болж харагдах аюултай. Өдгөө хонгор нутгийнхан ийм сонголтын өмнө ирээд байна. Тэд “Женко” Х.Баттулга гэдэг бөх төлөөлөлтэй ч олимпийн аварга Н.Түвшинбаяр гэдэг бас нэгэн алдартай бөх нутгаас нь сонгогдоно гээд хүрээд иржээ. Бүр хамгийн сайн чаддаг зүйл болох барилдах ноцолдох нь дөхөөд Риогийн олимп хаяанд тулаад байхад шүү… Харин олимпийн аварга Риог бус харин ундаалж өссөн Заг голынхоо тухай л ярьж байна. Үүнийг нь сонссон төрсөн нутаг, олимпийн аваргыг төрүүлсэн гэх булганчуудад ямар байгаа нь ойлгомжтой. Баянхонгорын төлөөлөл “Жэнко” улс орныг шуугиулсан сандаасан том дуулианд нэр холбогдлоо. Гүйцэтгэх ажлыг нь эрхэлж байсан залуус нь гадаадад зугтааж гараад эсвэл гадаадаас ирэхгүй байна. Н.Энхбаярыг дүүгээ зугтаалгасан гэдэг бол энэ шүүмжлэл бас л “Жэнко”-гийн нэр дээр тусаж эхэлсэн. Тэгвэл сонгогдсон нэг бөх нь ийнхүү “бужигнуулж” байхад ахиад нэгийг гаргахын хэрэг байгаас эсэхэд баянхонгорчууд эргэлзэж эхэлжээ. Түүнээс гадна Н.Түвшинбаярын УИХ-ын гишүүн болох гээд байгаа зорилго нь одоо ч гэсэн тодорхойгүй байна. Хонгор нутгийн төлөө зүтгэх гэж байгаа гэж ярьдаг ч гишүүн болсон хойноо нэг том улстөрчийн дохио зангаагаар явдаг, түүний “улаан хамгаалагч” нь болчихож магадгүй гэсэн хардлага бас л үндэслэлтэй. Нөгөө том улстөрчийнх нь олон “хамгаалагч” нэр дэвших эрхээ авч чадсангүй, “тогооны” гадуур үлдсэн. Харин одоо нэр алдартай нэг ч гэсэн хүн хэрэгтэй болж. Түүний улстөр, эдийн засгийн мэдлэг боловсрол нь тийм ч чухал биш харин чих зөөлөнтөй л байх хэрэгтэй гэнэ. Тэгвэл хонгорчуудад ийм хүн хэрэггүй агаад ард түмний итгэлийг хувийн улстөрийн ашиг сонирхолдоо ашиглах эрх дархлагдсан гишүүдэд байхгүй. Ийм ч учраас сонгогчдын ухаалаг хэсэг нь нэр дэвшигчийг ирэхэд нь “чулуу шидээд” хөөнө гэцгээж байна.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших