.jpg)
“Нийслэлийн ЗДТГ”, “БХБЯам”, “Барилга Хөгжлийн Төв” , “Монголын Барилгачдын Холбоо” – ноос хамтран “Их Барилга-90” жилийн ойгоо угтсан арга хэмжээнүүдийн нэг нь барилгын салбарын шилдэг 10 компаниар шилжин явах хүндэтгэлийг Туг, Батламжийг 14 хоногийн хугацаатай аялуулж байгаа юм байна. Энэхүү шилжин явах хүндэтгэлийн Туг Батламжийг “Ноёд констракшн” ХХК нь 2016 оны 05-р сарын 23-ны өдөр хүлээн авсан билээ.
Ийнхүү хүндэтгэлийн “Туг” байрлах 14 хоногийн хугацаанд “Ноёд констракшн” ХХК нь олон талт ажлыг хийж, төлөвлөж байгаагийн зэрэгцээ нийгэм рүү хандсан арга хэмжээнүүдийн нэг нь өчигдөр буюу 2016 оны 05-р сарын 29-ны амралтын өдөр сайн үйлсийн аяныг өрнүүлж Туул голын сав газар 2 цэг дээр хог цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж цэвэрлэгээ хийсэн байна.
Энэхүү сайн үйлсийн аяныг компанийн нийгмийн хариуцлагыг ухамсарлах ажлын хүрээнд БЗД-ийн Нийтлэг Үйлчилгээний Газартай хамтран цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
.jpg)
Хаягдал дулааныг дахин боловсруулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг сонирхолтой сонсогдож байна шүү?
Тийм ээ, “Монцемент” үйлдвэрийн нэг онцлог, ололт нь дээр дурдсанчлан Монгол Улсад анх удаа орчин үеийн өндөр технологи бүхий цахилгаан станцыг барьж байгуулж ашиглалтад өгөх гэж байна. Цементийн үйлдвэрийн эргэх зуух, урьдчилсан халаагч болон чулуунцрын хөргүүрээс гарах халуун хаягдал хийг дахин ашиглаж дулааны энергийг эрчим хүчний энерги болгон хувиргах тус технологи нь цементийн үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг хангана. Төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулахаас гадна дулааны эрчим хүч үйлдвэрлэн үйлдвэрийн болон ажилчдын орон сууцны хотхоны дулааны хэрэглээг давхар хангах ач холбогдолтой. 5000 кВт-ын хүчин чадал гэдэг нь ойролцоогоор аймгийн төвүүдийн цахилгаан станцуудтай адил хэмжээтэй суурилагдсан хүчин чадал юм. Энэ хэмжээний хүчин чадлыг хаягдал хий ашиглан гаргаж авах дэвшилтэт технологи нь салбартаа төдийгүй улсын хэмжээнд анхдагч болж байгаа бөгөөд бусад цементийн болон боловсруулах үйлдвэрүүдэд үлгэр жишээ болох шинэ эко технологи бүхий бүтээн байгуулалт юм.
.jpg)
.jpg)
Эх сурвалж: Өдрийн сонин
С.Алтанцэцэг