Хаягдсан эмэгтэй экс нөхрийнхөө гэрийг бусниулж шинэ эхнэрийг нь хазжээ
Нийтэлсэн: 2016-05-30 07:08:17

Английн Хэйбиртон хотод гайхалтай хэрэг гарчээ. DailyMail сонинд бичсэнээр Летицие Симмондс гэдэг нөхөрдөө хаягдсан эмэгтэй амьдралыг нь сүйтгэсэн нөхрөөсөө жинхэнэ өшөө авсан. Өдгөө хоёр хүүхдийн эх, өрх толгойлсон эмэгтэй болсон тэрээр нөхөртөйгөө хуримлах үерээ өмсөж байсан хурмын даашинзаа өмсөөд гэр лүү нь дайрч оржээ. Эхлээд хамаг цонхыг нь хагалаад хананд нь будаг цацжээ. Галын өрөөгөөр нь дүүрэн муудсан өндөг ялзарсан улаан лооль оруулж хаясан гэнэ. Мөн нөхрийнхөө шинэ эхнэрийг хатуу зүйлээр толгой түрийгүй балбасанаас гадна гарыг нь хазсан нь хүнд гэмтэлд тооцогджээ. Шинэ эхнэрийг нь болгож тавьсаны дараа айж зугтаасан нөхрөө хөөж гүйцэн сайн гэгч нь хашраажээ. Нөхрөө хашаан дотор нь хөөж явахдаа машиныг нь зурж сараачин авах юмгүй болгосон гэнэ. Цагдаа нар ирсэн ч тэдэнтэй бас тулалдаад дийлэгдээгүй тухай харсан гэрчүүд гайхан ярьжээ. Тэр хоёр өнгөрсөн оны намар салсан агаад хоёр хүүхэд нь ээжтэйгээ үлджээ. Экс нөхөр нь өнгөт арьст эмэгтэйгээс салангуутаа цагаан арьст бүсгүйтэй суусан гэнэ. Шүүх Летицеяг 15 цагийн ажил хийх шийтгэлээр шийтгээд зурж ээрчсэн машины хохиролд 300, хазуулсан эмэгтэйн гарын эмчилгээний зардалд 85 фунт гаргуулахаар шийджээ.
НУУЦ.мн
