Нууц мэдээллийн уурхай

Оюутолгойгоос урвасан Д.Ганхуяг Баянзүрхчүүдээс нүүр бурууллаа

Нийтэлсэн: 2016-05-30 05:34:09

12 жилийн өмнө Баянзүрхчүүдийг үерийн аюулаас аварч, суваг шуудууг нь “янзалчихна” хэмээн амлалт өгсөн нөхөр бол Д.Ганхуяг. Гэтэл Баянзүрхчүүд өнөөдрийг хүртэл уртын харайлтаа хийж, борооны дараа барьц алдсан хэвээрээ.

Анх 2004 онд нэр дэвшиж байхдаа туйлын зөөлөн чихтэй байсан гэлцдэг. Одоо бол Баянзүрхчүүдэд бараагаа ч харуулахаа больсон гэнэ лээ. 2012 оны сонгуулиар уул уурхайг тултал нь хөгжүүлж эдийн засгийн үр өгөөжийн Баянзүрхчүүдэд хүртээнэ гэсэн. Гэсэн ч түүний амлалт бас л биелсэнгүй. Үерийн далан барина гэсэн нь илүү дээр амлалт байж хэмээн тойргийнхон нь түүнийг сонгосон харамслаа илэрхийлж байна. Тиймээс түүнд төмөр нүүр гаргаж Баянзүрх дүүрэгт дахин очих эрх байхгүй аж.

Уг нь бол улстөрд Д.Ганхуяг “хуучин” хүн. Хуулийн төсөл санаачилж гүйснээрээ нэлээд дээгүүрт бичигдэх эрхэм бол бас л Д.Ганхуяг. Хууль санаачилж батлуулах нь төрд сонгогдсон хүний үүрэг ч түүнээс өөр доривтой зүйл хийгээгүй гэдгийг тодотгох тодотгол юм. Баянзүрх дүүргээс гурвантаа сонгогдож гишүүн, сайдын зөөлөн сэнтийд хантлаа тухалсан Д.Ганхуяг энэ удаад тойргоо солихоор шийдсэн гэнэ. Тэр энэ удаад хөдөөг зорих аж. Нэг үгээр Баянзүрчүүд түүнд хууртахаасаа өнгөрсөн учир ийнхүү тойргоо сольжээ.

Түүнийг хэлсэн ярьсан зүйлээсээ хэдэнтээ эргэж хөрвөдөг тухай бас нэгэн жишээ дуулгахад илүүдэхгүй биз.
 Д.Ганхуяг анх Оюутолгойн гэрээг эсэргүүцсэн гишүүдийн гарын үсэг цуглуулж Засгийн газартай тэмцэл өрнүүлэхэд тэр тэргүүн эгнээнд байв. Харин Н.Алтанхуягийн Засгийг газар түүнд Уул уурхайн сайдын суудлыг өгч, Оюутолгойн талаар ганц үг ган хийсэнгүй.

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Д.Ганхуяг Уул уурхайн сайд болсон. Уг нь тэр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн ихээр эсэргүүцдэг гишүүдийн нэг байсан. Иймээс Д.Ганхуягийг Уул уурхайн сайд болоход нийгэмд Оюутолгойн гэрээг засах боломж олдож байна гэсэн хүлээлт байв. Өөрөө ч энэ гэрээг эргэж харахаа илэрхийлсэн. Тэр сайдын суудлаа хүлээж аваад баярлахдаа  Оюутолгойн гэрээг өөрчилж, ард түмнийхээ өмнө ямар сайд болохоо харуулна гээд хэлчихсэн. 

Харин тэр ямар сайд болохоо харуулсангүй,  чадсангүй.

Нэг үгээр Д.Ганхуягийн албан тушаалд очихын  төлөөх амлалт цаг зуурынх байв. Гэвч тэр оролдлого хийсэн. 2013 онд Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдаж, Уул уурхайн сайд маань уг ажлын хэсгийг ахлав. Энэ үед түүний хийсэн мэдэгдлүүд ч хөрөнгө оруулагчдыг улам л зайгаа барихад хүргэсэн тухай учир мэдэх эдийн засагчид дуулгадаг.

Хамгийн сонирхолтой нь энэ бүхний дараа Д.Ганхуяг гишүүн “Би өөрчилнө гэж яриагүй” гэсэн ярилцлагыг хэд хэдэн хэвлэлд өгсөн. Ингэж Д.Ганхуяг Уул уурхайн сайдын суудлаас хоосон амлалттайгаа буцав.

Уг нь тэр “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэсэн амлалтаа ч биелүүлсэн бол... Сайдын суудалтайгаа зууралдсаар Ч.Сайханбилэгийн засгийг угтан, сайдын суудлаасаа буусан түүний нэр хзндийг навс унагав. Д.Ганхуягийн Баянзүрхээс нэр дэвшиж УИХ-д суусан он жилүүд ингэж өнгөрөв. Харин тэр одоо  Архангай аймгаас нэр дэвшинэ. Баянзүрхэд гурвантаа өгсөн хоосон амлалтаа  тэврэн Архангайд очих нь.Төрж өссөн нутгийн уул усаа түшихээр Арын сайхан хангайг зорих нь.

Харин Оюутолгойгоос урваж Д.Ганхуяг Баянзүрхчүүдээс нүүр буруулсан түүнийг Архангайчууд сонгох болов уу?

 
П.УНДРАМ
Оллоо.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших