Нууц мэдээллийн уурхай

Сүхбаатарчууд аа Ж.Батсуурийн талаар үнэнийг мэд

Нийтэлсэн: 2016-05-30 05:28:40

Одоогоос хэдэн жилийнөмнө Сүхбаатар аймгийн уугуул, чөлөөт сэтгүүлч Сундуйн Мөнхжаргал агсан"Сүхбаатарчууд Ж.Батсуурийн талаар үнэнийг мэдэх эрхтэй” гэсэн гарчигтайнийтлэл бичиж байжээ.

Тэрбээр,Сүхбаатарчуудын эдлэх ёстой эрхүүдийн нэг нь, магадгүй хамгийн чухал нь мэдэхэрх, эрх чөлөө гэдгийг сануулахын учир үүнийг бичив. Тэд үнэнийг мэдэх эрхтэй,бас хэрэгтэй. Иргэн миний бие "Засаг дарга Ж.Батсуурь авлигын гэмт хэрэгөдүүлсэн байж болзошгүй” гэдэг үндэслэлээр түүнийг шалгуулахаар Авлигатайтэмцэх газарт 2012 оны гуравдугаар сард хандсан юм. Үүнийг хэн нэгнийзахиалгаар хийсэн мэтээр Ж.Батсуурь Та нэгэн сонинд нийтлүүлсэн ярилцлагадааташаарчээ. Үнэнийг мөнгөөр бичдэггүй юм. Тэр тусмаа С.Мөнхжаргал миний бие"Сүхбаатарын зам” сонинд сэтгүүлчээр ажиллаж эхэлснээс хойш 20 шахам жилүзэг цаас нийлүүлэхдээ хэн нэгний захиалга зараалаар, хөлслөгдөн өгүүлбэр тавихнь байтугай цэг хатгаж үзээгүй гэдгийг уг нь Та гадарлах учиртай.

Гагцхүү үнэнийг л олонтүмэнд хүргэх, мэдээлэлтэй иргэд, ил тод, нээлттэй засаг л ардчиллын мөн чанаргэсэн итгэл үнэмшлээр бичиж ирсэн минь энэ мэтийн ардчилсан багтай зальтэтгээдүүдийг засгийн эрхэнд залахад дэм тус болсонд гүнээ харамсч сууна."Сүхбаатарын зам” сонин тэртээ он жилүүдэд аймгийн Засаг даргын мэдэлд,түүний төсвөөс санхүүждэг байсан ч бид Засаг дарга Б.Чойжилсүрэн, түүний Тамгынгазар, сумдын Засаг дарга нарыг "зад” шүүмжилж чаддаг байв. Үүнийг гэрчлэхсонинууд өдгөө аймгийн Тамгын газрын архивт хадгалаастай бий. Орж үз, харин бүүустгачихаарай даа. Хэрвээ өнөөдөр Засаг даргын мэдэлд сонин байгаад, сэтгүүлчнь Засаг даргын талаар сөрөг мэдээлэл бичвэл юу болох бол. Лавтай сайн юмболохгүй гэдгийг л сайн мэдэж байна.

Хүмүүс 1990- ээд оноосөмнөхийг, хуучнаа санагалзаад байгаа нь тэдний буруу биш. Өнөөдрөөс илүү амарамгалан, шударга, итгэл үнэмшилтэй байсанд л шалтгаан нь оршиж буй юм шүү. Хэннэгний захиалгаар хууль, хяналтын байгууллагад хэн нэгнийг өгдөг "мангуутолгой” биш гэдгээ дахин сануулахын сацуу мэдэх эрхийнхээ дагуу Засаг даргаЖ.Батсуурь таны өдүүлсэн байж болзошгүй хэргийн зах зухаас хүргэж байна.

Сүхбаатарчууд үнэнийгмэдэх эрхтэй!!!

1.Төмөртэйн цайрынордод үйл ажиллагаа явуулдаг Монгол-Хятадын хамтарсан "Цайрт минерал”ХХК-иас татварт 2000000000 (Хоёр тэрбум) төгрөг авч бүтээн байгуулалтад зарцуулж байгаа тухаймэдээлэл 2009 онд гарч байсан бол нэг тэрбум 500 саяыг татварт авдаг гэж Засагдарга хэлжээ. 500 сая төгрөг хаачив?

2.Мөн "Цайртминераль” компани 200000000 (Хоёр зуун сая) төгрөгийг 2011 оны II улиралд Засаг даргадөгөхдөө "Жавхлант” бөхийн дэвжээ, "Жавхлант шарга” сэтгүүл зэрэгсүхбаатарчуудын санаачлагаар байгуулагдсан төрийн бус байгууллагуудад дэмжлэгболгож буйгаа мэдэгдсэн байна. Тэр мөнгө эзэддээ очилгүй хэний халаасанд орсонбэ?

3.Мөнххаан сумыннутагт орших Гөлтгөний ордыг хятадуудад өгөхөөр тохиролцон 710000000 (Долоонзуун арав) сая төгрөгийн хохиролучруулсан гэх үйлдэл болон уг ордын 50 хувийг өөрт шилжүүлэх хууль бус саналыгэзэмшигч компанид тавьж байсан тухай мэдээлэл хэвлэл үүдэд гарч байсан. Тахэвлэлд өгсөн ярилцлагадаа, Мөнххааны нутагт гөлтгөний орд байхгүй гээдБүрэнцогтын уурхайг орон нутгийн мэдэлд авч ИТХ-ын төлөөлөгч Ай.Төмөр-Очиртхариуцуулсан гэжээ. Үнэн үгтний амыг хамхих гэсэн Засаг даргын санаагсүхбаатарчууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Энэ уурхайтайхолбоотой баримт бичиг Мөнххаан сумын Засаг дарга, ИТХ-д огт байдаггүй, тэд энэталаар ямар ч мэдээлэлгүй байгааг юу гэж ойлгох вэ. Орон нутгийн өмчит уурхайнУдирдах зөвлөлд таны төрсөн ах Ж.Батмөнх, монгол нэртэй хятад хүн байдаг тухаймэдээлэл ч байна. Яг өнөөдрийн байдлаар Бүрэнцогтын уурхайд 32 хятад хүнажиллаж байна.

4.Сүхбаатар аймгийнЭрдэнэцагаан сумын нутагт орших Асган толгой хэмээх газарт Хятадын компанид их хэмжээний газар түрээсээр өгсөнүйлдэл нь хууль зөрчсөн болохыг шүүх тогтоосон ч шүүхийн шийдвэрийгбиелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Яагаад? Хятадуудаас мөнгө аваад тэднийхээбарьцаанд орсон уу?

5.Мөн сумын нутаг Нүхтдэх гянт болдын ор дыг Монголын нэгэн томоо хон компанид өгч,хариуд нь шан харамж авсан байж болзошгүйбайна. Учир нь ордыг ашиглуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс шуудгаргуулан, сүүлд нь сумын ИТХ аргагүйн эрхэнд шахалтаар шийдвэр гаргасан зэрэгнь Танд тэрхүү ордыг худалдах сонирхол их байжээ гэж хэлэхэд хүргээд байна.Дашрамд сануулахад, 2005-2006 онд Нүхт орчимд нэгэн ордыг нэгэн компанид олгохшийдвэрийг танай намын нөхөд гаргуулж, их хэмжээний мөнгө авсан тухай Та нарсаяхныг хүртэл ярилцдаг байсан билээ.

6.Баруун-Урт сумыниргэн Н.Батболдын хууль ёсны лицензтэй газрыг булаан авч, "Жавхлант”компанид өгч шан харамж авсангэх мэдээлэл байна. Бүхий л шатны шүүх Засаг даргын энэхүү үйлдэл хууль зөрчсөнболохыг тогтоосон ч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй "луу унжсаар”байгаагийн шалтгаан нь бас л мөнгө үү? Аймгийн төвийн А зэрэглэлийн газрыг үнэтөлбөргүй олгосон нь үнэн бол иргэн би хууль ёсоор үнэгүй өмчлөх 0.5 га газрааБаруун-Уртад авахыг хүсч байна. "Жавхлант” компанид өгсөн газраа булаажаваад иргэн надад өгч болохгүй юу?

7. Иргэн н.Энхбаатарнарын хууль ёсны орон байрыг хүчээр буулгасан нь хууль бус болохыг тогтоосон ч шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн.Хууль ёсны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрыг ямар нэгэн зөвшөөрөлгүйбайсан мэтээр хэвлэлүүдээр удаа дараа мэдэгдэж байгаад чинь гайхах юм.

Долоо байтугай нэгиргэний газрыг дээрэмдэж авах эрх мэдэл Засаг даргад байхгүй. Тэр тусмаалиберал чиг баримжаатай гэх Ардчилсан намын дарга хүний эрх, эрх чөлөө бүхнийдээр гэдгийг мэддэггүй юу, эсвэл намын үзэл баримтлал гэх нь хоосон тунхаг юмуу. Хамгийн аймшигтай нь байраа буулгуулахгүй гэхдээ хаалгаа дарж зогссонбалчирхан хүүхдийг цагдаа авч чулуудчихаад гэрийг нь нураахыг монголчууд цэнхэрдэлгэцээр харсан.

Хэрвээ арав, хоринжилийн дараа тэр хүүхэд Засаг даргын хоёр давхар, 200 метр квадрат хаусыгбуулгаад хаячихвал яах вэ? Шийтгэх үү, шагнах уу. Ирээдүй хойчоо ингэжхүмүүжүүлж байгаагаа ойлгох ухаан алга уу.

8.2008 оны УИХ-ынсонгуульд "Монос”-ын Л.Эрдэнэчимэгийг нэр дэвшүүлснийхээ хариуд 60 сая төгрөг авч хаус барьж байгаа тухаймэдээлэл тухайн үед тарж байсан. Тэгвэл Баруун-Урт хотын төвд орон сууцнызориулалтаар "Монос” компанид газар олгох шийдвэрийг гаргасан нь албантушаалаа урвуулан ашигласан хэрэг биш үү.

Эмийн компани яагаадорон сууцны барилга барих болов, бас "Монос”-ын Л.Эрдэнэчимэг Сүхбаатарторон сууц барьж буян үйлдэж буй мэтээр олон түмний тархийг эргүүлж байгааг юугэж ойлгох вэ. Аймгийн төвийн хамгийн ашигтай байрлалыг мөнгө, эрх мэдлийнхэлхээ холбоогоо ашиглан авчихаад өндөр үнэтэй орон сууц барьж, сүхбаатарчуудыгөрөнд унагаж буйгаа мэдэлгүй сонгуулийн сурталчил гаандаа ашиглах нь зохистойгэж үү. Орон сууц барьж түрийвчээ зузаалаад ханалгүй улстөрийн ашиг хонжоо хайхнь хэтэрхий шунасан хэрэг болно.

Мөн 2008 онысонгуулиар ашиглалтад оруулан шоудаж байсан "Монос” компанийн байрыг Засагдарга Ж.Батсуурь худалдан авсан гэх мэдээлэл байна. Ямар үнээр, ямар эхүүсвэрээр худалдан авсан, яагаад заавал "Монос”-ын барилгыг авах болов,дээр дурдсанаар нэр дэвшүүлэлт, хаус, орон сууцны газар олголт гэх мэтээрханцуй дотроо наймаалцсаар байх уу?

9. Ер нь яагаадСүхбаатарын биш гадны, мөнгөтэй хүмүүсийг Ардчилсан нам дэвшүүлдэг болов, сүүлийн үед. 2008 онд "Монос”-ынЛ.Эрдэнэчимэгийг нэр дэвш үүлсэн. Энэ удаа "Бодь” группын ерөнхийлөгчМ.Зоригтын нэр гараад чамгүй удлаа.

Аавынхаа амьд мэндэднутгаар нь нэг ч үзэгдээгүй хүн гэнэт "нутгаа санаж”, бүр намаа орхин(ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан) Ардчилсан намаас нэр дэвших болсоннь Засаг даргын хорон санаа юу? 2008 оны сонгуулийг Л.Эрдэнэчимэгээр"даалгаж” Засаг дарга болсон Ж.Батсуурь 2012 оны сонгуулийг М.Зоригтынмөнгөөр хийх нь ээ гэлцэж байна. Үнэн л гэж бодогдоно.

10. Хөрөнгө орлогынмэдүүлгийг чинь үзвэл Голомт банкинд 850 сая төгрөгийн өртэй гэжээ. Тийм атал Голомтбанкны толгой групп болох "Бодь”-ийн ерөнхийлөгч М.Зоригтыг УИХ-д нэрдэвшүүлэхээр үйлчлээд байгаа чинь эрх ашгийн маш том зөрчил гэдгийг сануулъя.

Бүр Голомт банкнызээлийн барьцаанд Сүхбаатарчуудын саналыг тавьсан юм биш үү гэж бодож болохоорбайна. Мөн Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүний суудлаа М.Зоригтод өгөхдөө ямартохиролцоо хийсэн бол гэх асуулт ч өөрийн эрхгүй гарна.

11. Сүхбаатар аймгийнСоёлын ордны барилгыг "Бодь” групп кино театр болгож буй тухай мэдээүргэлж шахам цацагдах боллоо. Энэ чинь зүгээр л бизнес шүү дээ. Л.Эрдэнэчимэг барилга барьжмөнгө олж байгаатай л адил.

Гэтэл их л сайхан зүйлбүтээж буй мэтээр сурталчилж, Монголдоо гуравдугаарт орох театрт ч гэх шиг ярихболов. Засаг дарга яагаад "Бодь”-ийн кино театрыг сурталчлах болов. Харинч энэ барилгыг, газрыг яагаад "Бодь” групп авав, ямар нэгэн сонгоншалгаруулалт болсон уу гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй.

12. Хөрөнгө орлогоозөрүү, буруу мэдүүлсэн гэх мэдээ лэл сүүлийн үед цацагдаж байна. "Датуком” гэдэг компанийн хувь эзэмшдэгээ нуусан лгэнэ. Тийм гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн компани, бизнесгүй хүн дөрвөнжилд хагартлаа баяжиж, нийслэлийн А бүсэд шинэ байрны нэг давхрыг бүхэлд ньхудалдан авч чадах уу?

Энэ мэт авлигын гэмтхэрэг өдүүлсэн байж болох баримт, сэлт олныг жагсааж болохоор байна. БүрАвлигатай тэмцэх газраас шалгахаар очсон мөрдөн байцаагчдыг "зөөлрүүлэх”санаатай Ардчилсан намын аппаратад ажилладаг нэг эмэгтэйн нөхөр цагдаагийнажилтан байсан залууг "хөлсөлсөн” тухай мэдээлэл ч сонсдож байна.

"Засаг даргаөмгөөлөгч Ц-ийн машинд бензин хийж өгч байна”. Хүмүүс ингэж ярьж байна.Сүхбаатар аймаг жижигхэн шүү дээ, юу ч нуух аргагүй. Тэгээд ч Сүхбаатарчуудүнэнийг мэдэх эрхтэй.

Эцэст нь, албантушаалаа гагцхүү амин хувийн ашиг сонирхлоор хөтлөн гараасаа илүү амаа хөдөлгөгч, хээл хахуулийн торонд орооцолдон, хүний эрх эрх чөлөө, үндэсний эрхашгийг умартагч, ардчилсан, бүтээгч дүртэй Засаг дарга Ж.Батсуурь нарыг шударгаёс, үнэний өмнө бөхийлгөхийн төлөө үзгээ түр хойш тавин тэмцэх болсноомэдэгдье.

Шударга ёс, үнэнийгчин сэтгэлээс хүсэгч иргэн С.МӨНХЖАРГАЛ” хэмээн дурдаж байжээ.

Хэрэв сэтгүүлчС.Мөнхжаргал агсан өнөөдөр амьд сэрүүн байсан бол Ж.Батсуурь даргын хэмжээгүйбаяжсаныг, дотроо усан бассейн, цахилгаан шат бүхий хэдэн тэрбумын үнэтэйхаусыг харсан бол, түүний ааш авир нь улам дээрэнгүй болж иргэдээ байтугайхотоос ирсэн залуучуудыг хүртэл барьж авч зоддог болсныг дуулаад юу гэж бичихбайсан бол доо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших