Нууц мэдээллийн уурхай

“Жигмэд Тогмид“ хоёр Баянзүрхийн Подстанцын дэргэд 10 удаа дээрэм хийжээ

Нийтэлсэн: 2016-05-28 06:33:41

“Жижиг Жигмэд Том биетэй Тогмид...” гэдэг хүүхдийн дуу байдаг. Тэгвэл том жижиг хоёр биетэй залуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутагт дэвсгэрт орших Подстанц гэдгийн дэргэд 10 удаагийн үйлдлээр бусдыг дээрэмджээ. Говь-Сүмбэр аймгийн Тамчиг овогт Б.Г,  Дундговь аймгийн харьяат Элгэн бээлийн овогт А.Э нар нь 19-20 насны залуус аж. Хүүхдийн дуутай нь төстэй нь нэг жижигхэн нөгөө маш том биетэй. Тэд бүлэглэн Подстанцын хойд талд иргэн Ц.Б-ийг зодож хутга тулган амь биедаюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, “Самсунг Галакси эс” загварын хөх өнгийн гар утас,13 мянган төгрөг, мөн Подстанцын орчимд иргэн Б.Б-г цахилгаан бороохой тулгаж, хутгалана гэж амь биед нь аюултайгаар заналхийлж, “Самсунг Галакси S3” загварын гар утас, Нокиа брендийн гар утас дээрэмдэж 185 мянга, Ц.Г-д  хутга тулган амь биед нь аюултайгаар заналхийлж, “Самсунг Нөт-2” загварын гар утас, урт загвартай куртка, арьсан хэтэвч, 40 мянган төгрөгийг дээрэмдэж нийт 240 төгрөгийн хохирол учруулах зэргээр таван удаа дээрмийн хэрэг үйлджээ. Дээрэмдэхдээ хутга цахилгаан бороохойгаар айлган сүрдүүллэг байжээ. Мөн хүмүүсийн сэтгэлзүйг нэлээд тооцсон байдал ажиглагдсан гэнэ. Эхлээд намхан нуруутай Г нь очиж хоргоон элдвээр өдөн хэрүүл маргаан дэгдээдэг агаад  араас нь том биетэй хамтрагч очих үед жинхэнэ дээрэм эхэлдэг гэнэ. Хүмүүс том биетийг хараад шууд айж эд зүйлсээ өгдөг байжээ. Говийн хоср залуу дээрэм хийхээ “гарах уу” гэж ярьдаг байсан гэнэ. Э.Д-гийн эхрэн нь ажил хийдэгч цалингийн зээлтэй тул зээлээ төлөөд үлдсэн мөнгө нь амьжиргаанд нь хүрдэггүй тул ийнхүү дээрэм хийсэн хэмээн мэдүүлжээ. Харин өөрөө ажилгүй нэгэн байжээ. Жижиг биетэй “Жигмэд” болох Г нь “...Би жижиг биетэй учир хүмүүс дээр очоод утсаар яръя гэдэг байсан. Д  холоос хараад зогсож хардаг.Зарим хүмүүс утсаар яриулахгүй бол зүгээр явуулдаг байсан. Утсаар яриулах гээд өгсөн хүний утсыг нь аваад байж байхад Д  ирээд айлгаж сүрдүүлдэг. Бага насны хүүхдийг айлгаж сүрдүүлж байгаад утсыг нь авдаг. Залуучуудыг нь цохиод хутга тулгаж дээрэмддэг” гэж мэдүүлжээ. Подстанцын дэргэдэх олз ихтэй дээрэмдээ амташсан тэд сүүлдээ баг өмсөж байгаад дээрэм хийдэг болжээ. Насанд хүрээгүй хохирогч С.Г нь “...Под станцын урд тал байдаг хүнсний дэлгүүрийн урд алхаж явахад жижигхэн залуу ирээд “утсаа өгч бай,ганц ярья” гэж гуйсан маягаар хэлсэн. Би юм бодоогүй өөрийн утсаа гаргаад өгсөн. Тэр залуу утас аваад дугаар луу залгаад ярилгүй ийшээ тийшээ алхаад байхаар нь хэрэг бишдээд байгааг ойпгоод “утсаа авчихъя” гэсэн. Тэр залуу “байж бай, яриадахъя, эвсэл чиний явах газар руу чинь дөхөөд ярья” гэсэн. Би “нарийн гудамжаар ороод явна” гэж хэлсэн. Тэгээд нарийн гудамжаар ороод явахад цаана зогсож байсан маш том залуу нь араас дагаад явсан ба “71 -р дэлгүүр хаана байдаг юм бэ, 2-р хороо руу замчлаад өг" гэсэн. Би “нарийн гудамж өнгөрөөд байгаа” гэж хэлсэн. Нарийн гудамж өнгөрөхөд би “чи ярьж болсон юм бол утсаа авъя” гэхэд жижиг залуу нь “байж бай" гээд түлхсэн. Том залуу нь гартаа барьсан олон үйлдэлтэй хутгаар нуруунд тулгаад “чи орилж морилохгүй, аятайхан дуугуй дагаад яв” гэж хэлсэн. Тэгээд хоёр талд гараад жижиг нь тулгасан хутгыг далдалсан байдалтай доошоо эргээд 2-р хорооны баруун урд байдаг хүн явдаггүй гудамжинд очсон. Тэнд очоод жижиг нь миний халаасыг нэгжсэн. Би гар руу нь түлхээд “чи яах гээд байгаа юм бэ, гар утсаа авъя” гэж хэлэхэд жижиг залуу нь “хуцаад бай, утсыг чинь өгөхгүй, чи надад гутлаа тайлаад өг” гэж хэлсэн. Би “үгүй” гэж хэлсэн. Тэгэхэд том запуу нь “чи яасан том гар вэ, чи зүгээр эвээр ярьж байгаа дээр байгаа юмнуудаа өгчих" гэж хэлээд хөл рүү өшиглөөд, цээж рүү цохьсон. Том биетэй залуу нь хутгаа далайж айлгахад жижиг биетэй залуу нь толгойн дээр хатуу юмаар цохиход газар унасан. Унасны дараа том биетэй нь миний гутлыг тайлж авсан. Жижиг залуу нь үүрч явсан цүнхнээсээ хар өнгийн ботинк гаргаж шидэж өгсөн. Том  нь “чиний утсыг өгье, чи гэрээсээ 20-30 мянган төгрөг аваад ир" гэж хэлсэн. Би “та хоёр миний гар утас, гутал авсан наадах чинь дэндэж байна” гэхэд том нь “тэгвэл 10 мянгыг аваад ир гар утсыг чинь өгье” гэсэн. Би гэр рүүгээ гүйж очоод аав ээжээсээ мөнгө аваад буцаад нөгөө газраа ирэхэд байхгүй байсан” гэжээ. Харин хохирогч А.Т нь “...Подстанцын зүүн талаар алхаж явахад жижигхэн залуу араас дагаж алхсан, “утсаараа яриулчих" гэхээр жижиг биетэй болохоор нь айгаагүй  өгсөн. Гэтэл маш том биетэй  залуу гэнэт гараад ирэхэд жижиг нь “энэ утас одоо минийх болсон" гэж хэлсэн, том нь “хутгаар шаалгах уу, цахилгаан бороохойгоор шаалгах уу” гэж хэлээд харанхуй газар руу чирсэн, бас “наад бөгжөө тайлаад өг” гэж хэлсэн... бөгжөө тайлаад өгөхөд “наад гутлаа тайлаад гүй” гэж хэлсэн. Би гутлаа тайлж бариад хэсэг газар хөл нүцгэн гүйсэн...” гэжээ.

 

NUUTS.mn

 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших