Нууц мэдээллийн уурхай

Шинэ цагийн “хувалз” 1 буюу Хятадуудад хайр зарлагч

Нийтэлсэн: 2016-05-27 05:59:03

Оффшор данстай холбоотой зарим мэдээллүүд өнөөгийн гол дуулиан болоод байгаа. Тэгвэл тэр хүмүүсийн нэгээр "Болд төмөр ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайхан тодроод байгаа. Хүн нэг цоорхоороо нэг мөсөн цоордог бололтой. Хөрөнгөтэй, чинээтэй, зальтай, луйварчин гэх тодотголтой энэ эрхэм УИХ-ын сонгуульд орон нутгаас үзэж байгаа. Бүр тодруулбал Дорноговь аймгаас. Уг нь "хувалз” болтолоо идсэн. Монголын эрдэнэсээр хятадуудыг багаггүй тэтгэж буй энэ хүнд ичих нүүр гэж баймаарсан. Б.Дэлгэрсайхан зөвхөн өнөө цагийн дуулианы гол баатар биш шүү дээ. Түүний хийж буй бүхэн буруу байна, хууль бус байна гэх мэт таатай гэхээсээ илүү таагүй мэдээлүүд 5-6 жилийн тэртээгээс л цацагдаж байсан. Нэг үгээр хэлбэл энэ эрхэм ард түмний дунд "хар” данстайгаар танигдсан гэж хэлж болно.

 
Тэгтэл 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөрт мөнгөөр бороо оруулж саарал ордонд залрах гээд явж байгаа сурагтай. Хүн төрлөхтний цаанаасаа заяасан нэг зүйл нь "шунал”. Гэхдээ л эцэг дээдсээс шуналыг хязгаарлаж ирсэн арвин сургаал, амьдралын зарчим байдаг. Үүнийг мэдэхгүй Б.Дэлгэрсайхан шинэ цагийн "хувалз” бололтой. Тухайлбал Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, бичиг баримт үүсэл гарал нь монгол хүний нэрээр үйл ажиллагаа явуулдаг "Болд төмөр Ерөө гол” төмрийн хүдрийн ил уурхайн олон талын эх сурвалжит материалыг уншигчдад хүргэж байсан 2012 оныг эргэн сөхье. 2001 оноос үйл ажиллагаагаа явуулсан Хятадын иргэн Ли Шао Мин гэгчийн удирдлаган дор ажилладаг тус уурхай бусдын нүдэнд монгол захиралтай, Монголын компани юм шиг харагддагаараа хууль бус олон үйл ажиллагаагаа хаацайлдаг юм. Үнэн чанартаа бол Болд төмөр Ерөө гол ХХК-д 800 орчим ажилтан байдгийн 600 орчим нь хятад хүмүүс.
 
Тэр дундаа Хятадын ажилчин анги, эсвэл Оюу толгой ордын нэгэн адилаар хоригдлууд ч байх магадлал өндөр. Компанийн зүгээс өмнө нь сурвалжлага хийж байсан сэтгүүлчдэд "Эхний хэдэн жилдээ хятадууд ажиллахаас өөр аргагүй. Үйл ажиллагаа тогтворжоод эхлэхээр монголчуудыг ажиллуулна” гэсэн тайлбарыг хийж байсан. Улсын өмчит үйлдвэрийн газрын түүхий эдийг ирээдүйд хангах суурь бааз болох ёстой орд хэдий завандаа Хятадын гарт орчихсоныг бүү мэд. Эндээс ганцхан зүйл тод харагдаж байгаа. Б.Дэлгэрсайхан улстөрчдийн мөнгөөр "атгаж” бас ч үгүй өөрөө сайн "хор” найруулдаг нэгэн бололтой. Ийм хүн УИХ-д гараад ирвэл монгол "муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэдгийн үлгэр болох биз.
 
 Ц.Мишээл 
Эх сурвалж:tonshuul.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших