Баянхонгорчуудад анхдагч болох “түүхэн” боломж ирлээ
Энийг л одоо ашиглаж төмөр замын далан шиг юм хийх хэрэгтэй. Булганынхан Монголд анхдагчид гэдэг атаархмаар алдрыг эдэлдэг. Тэгвэл бас нэгэн анхдагч болох боломж хонгор нутгийнхан хэмээн өөрсдийгөө дөвийлгэдэг хүмүүсд ирээд байна. Нутгийн хүү бас нутгийн ард олноос нь өөр дэмжигчгүй болсон гэгддэг “Жэнко” Х.Баттулга Олимпийн аварга Н.Түвшинбаярыг дагуулан нутагтаа иржээ. Жүдогийн дүүгээ аймгийн АН-аас нэр дэвшигчээр гаргах нь “Жэнко”-д алга урвуулахын төдий л амархан байсан биз, Ийнхүү Олимпийн аварга төрсөн нутгаасаа бус хаа холын Баянхонгороос нэр дэвшлээ. Монгол даяар танигдсан хүн ирсэнд Х.Баттулга баярлаж харин “Бидон” гуай жаахан дурамжхан байгаа нь зурагнаас илт харагдаж байна. Олимпийн аваргын жин даац илүү. Ленины музей гэх МАН-ын том обьектыг Алтжингийн аманд өгсөн урагшгүй Занданшатар, намын байраа ч сахиад сууж чаддагүүй, өмнө нь элчин сайдыг зодож байсан унхиагүй Элдэв-Очир нар сүрэнд нь дарагдаад сүйд байна. Хэрвээ баянхонгорчууд Н.Түвшинбаярыг гаргавал анхны Олимпийн аварга бас УИХ-ын гишүүн төрүүлсэн гэдгээрээ бас нэгэн анхдагч болно. Тэр цагт анхдагчдыг өлгий гэдэг Булган алдрын титмээ алдаж таарах нь…