Дарханд АН-аас нэр дэвшигчидтэй танилцана уу…
Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшигчид тодорчээ. Томчуудаас нь дурдвал ХАА-н сайд Р.Бурмаа хотоос заларч иржээ. Төрсөн нутаг Дорноддоо нэр дэвших гээд хаврын хавсарга түймрийн үеэр холцруутталаа явж байсан цаг өнгөрч. Газар тариаланчид үр бордооны ихэнхи нь Дорнод руу яваад байна хэмээн хэл ам гаргаж байсан удаатай. Хамгийн сүүлд Хан-Уул дүүрэгт нэр дэвших гээд эзэн-ахайтантай заамдалцсаны дараа ийнхүү нэр дэвшихээр Дарханд буулаа. Эрчим хүчний сайд байсан М.Сономпил энэ сарын эхээр АН-ын хаяаг бараадсан. Баян айлын хаяа бараадсан ядуу айлын хөгшин хархүү гэхэд овоо сэхэн хурдан дээшилж бүр нэр дэвших эрхээ авчихлаа. Хэрвээ тэрээр Дарханаас гарвад энэ аймаг Монголын модон бөмбөгний спортын хөгжлийн тулгуур төв болох нигууртай. Аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш М.Наранбаатараа ялаад нэр дэвшихээр боллоо. Ийнхүү заамдалцдаг салаавч гаргадаг модон бөмбөг цохидог гурван хүн АН-аас нэр дэвшихээр болжээ.