“САНТ” сургуульд хүүхдүүдийн амь нас эрсдэлд орсон хүнд нөхцөл үүсжээ
Нийтэлсэн: 2016-05-25 06:51:25
.jpg)
Сүхбаатар дүүргийн 2-рхорооны нутаг дэвсгэрт байрлах “Сант” сургууль нь өргөтгөлийн барилгыг нь улсын комисст хүлээж аваагүй байхад орон сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Өргөтгөлийн барилгын ажлыг “Бүрэн цутгамал” ХХКкомпани гүйцэтгэсэн байгаад дутуу орхисон байдаг. Гэтэл энэхүү дутуу баригдсан барилгад тус сургууль өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа аж. 2013 онд “Сант” сургуулийн удирдлагууд сургуулийн өргөтгөл, спорт заал бариулахаар “Бүрэн цутгамал” компанитай гэрээ байгуулсан байдаг. Гэвч тус сургуулийн зүгээс барилгын гэрээгээ удаа дараа зөрчиж, улмаар барилгын гүйцэтгэл 85 гаруй хувьтай болсны дараа гүйцэтгэгч компаниа гэнэт солих болсноо мэдэгдэж, гэрээгээ цуцалсан байдаг. Болсон явдлын тухай "Бүрэн цутгамал" компанийн захирал Б.Батдэлгэр : 2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр манай "Бүрэн цутгамал" компани "Сант" сургуультай өргөтгөлийн байр, спорт заал барих гэрээ байгуулсан. Ингэхдээ бүрэн төсөвтэйгээр буюу өргөтгөлийн барилгын бүх гүйцэтгэлийг манай компани хариуцан хийж, хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгасан. Өөрөөр хэлбэл бид “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барихаар болсон. Ингээд бид 2013 оны 6-р сарын 8-ны өдрөөс бид барилгын ажлыг эхлүүлсэн. Харин энэ хооронд “Сант” сургуулийн удирдлагын зүгээс тус сургуулийнхан сантехник болон салхивчны ажлаа манай компанид мэдэгдэлгүйгээр өөр компанид хариуцуулсан асуудал гарсан. Үүнд бид хүлээцтэй хандаж барилгын ажлаа үргэлжлүүлсэн.Манай компани "Сант" сургуулиас нийтдээ 1.2 тэрбум төгрөг ажлын санхүүжилтэд авсан байсан. Харин манайхаас гарсан зардал бол 1.6 тэрбум гаруй төгрөг, иймээс 500 гаруй сая төгрөгийн зөрүүг авах ёстой. Иймээс энэ дүнгээр гүйцэтгэлээ авахаар “Сант” сургуулиас гаргуулж авахаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин над руу яриад “Манайх гэрээгээ цуцаллаа. Та нартай хамтран ажиллах боломжгүй. Маргаашнаас харуул хамгаалалтаа солино. Асуудал байвал шүүхэд ханд” гэсэн. Манай зүгээс “Манай компанийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж ав, ажлаа хүлээлгэж өгье” гэсэн боловч тус сургуулиас ямар ч албан ёсны хариу өгөөгүй. “Гэрээгээ дүгнэе” гэхэд бас ямар хариу өгөөгүй. Энэ бүгдээс харахад тус сургуулийн удирдлагууд анхнаасаа манайхыг залилан мэхлэх зорилготой байжээ. Гэтэл “Сант” сургуулийнхан яагаад өөрсдөө тэр чанаргүй барилгадаа хүүхдүүд сургаад, тэр чанаргүй барилгаа ашиглаж байна.. ? Тэр чанаргүй гэх барилгадаа үйл ажиллагаа явуулж байгааг юугаар баталж байгаа вэ гэхээр Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт байгаа. Энэ нь 2016 оны 3 сард гарсан дүгнэлт. Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэсэн акт тавиулсан. Гэтэл энэ актын биелэлтээ мэргэжлийн хяналт хангуулж чадахгүй одоо болтол “Сант” сургууль чанаргүй гэх барилгаа ашиглаад л яваад байгаа. Мөн дээрээс нь “Сант” сургууль улсаас хувьсах зардал авдаг юм билээ. Хууль бус барилгад хүүхдүүд сургаж, улсаас тодорхой хэмжээний хувьсах зардал авсаар байна гэв.
