Гивлүүр зүүхгүй гэсэн иран бүсгүйчүүд үсээ эрэгтэй маягаар тайрч эхэлжээ
Нийтэлсэн: 2016-05-24 05:40:16
.jpg)
Ираны бүсгүйчүүд олон нийтийн газар заавал гивлүүр эсвэл алчуур зүүх ёстой. Хэрвээ энэхүү хуульчлагдсан ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл торлогдуулах хоригдох ялтай. Харин шинэлэг үзэлт залуу бүсгүйчүүд нь цагдаагийн хараа анхаарлыг татахгүй гэж үсээ тайруулан эрэгтэй маягаар засдаг болжээ. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Миний нууц эрх чөлөө” гэсэн нууц хөдөлгөөн байгуулагдсан гэнэ. Нэгэн бүсгүй энэ тухайгаа “би цагдаа нарын хараанд өртөхгүй хэмээн үсээ тайруулан эрэгтэй хүн шиг хувцаслаад гудамжаар чөлөөтэй явдаг болсон” гэжээ. Өөр нэг нь “би ямар хувцас өмсөхөө өөрөө шийдмээр байна. Мөн юу хийхээ ч бусдаар заалгах хүсэл алга. Би системээс айхгүй харин систем надаас айдаг” гэжээ.