Нууц мэдээллийн уурхай

Р.Онон авто замын хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгагдлаа

Нийтэлсэн: 2016-05-24 05:04:02

ЗТЯ-ны Автозамын бодлогийн хэрэгжилтийг зохицуулах азрын дарга Р.Ононг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хууль бусаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээр саатуулан шалгаж эхэлжээ. Энэ тухай мэдээллийг АТГ-ын цахим хуудаст “Рэнцэндоржийн Ононг ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” хэмээн бичсэн байна. ЗТЯ-ныхан “Эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгаж байгаа нь үнэн. Зам барьж буй компаниудтай л холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсэн, хөрөнгөжсөн байх магадлалтай. Зам барих тендерийн олон ажилд оролцсон хүн” гэж байлаа. Баттай эх сурвалжаас бидэнд өгсөн мэдээллээр Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан гэнэ. 2009-2010 онд төсвийн 7.1 тэрбүм төгрөгийн өртгөөр дээрх замыг барьж эхэлсэн. Уг замын ажилд зөвлөх, хяналт тавих чиг үүрэгтэй “Геозураглал” ХХК-д 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор ЗТЯ-наас шийдвэрлэсэн аж.Энэ үед эрх мэдэл, албан тушаалаа ашиглан авто замын зөвлөхийн хяналтын туслан гүйцэтгэгч гэх халхавчаар тус компаниас “Эн Би Си Си”-ийнхаа данс руу 2015 оны 2, 12-р сард 200 сая төгрөг шилжүүлж авсан гэнэ. Тэрбээр жил бүр гаргадаг хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй мэтээр мэдүүлдэг байж. Гэтэл дээрх компани нь гараад ирж. Р.Ононгийн гэр бүл Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд амьдардаг бөгөөд байрных нь зах зээлийн үнэлгээ 800 сая төгрөг агаад санхүүгийн ямар эх үүсвэрээр авснаа тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа нь хууль, хяналтын байгууллагынхны анхаарлыг татаад буй аж. Уг орон сууцнаас гадна Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, өнгөрсөн онд “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. ЗТЯ-ны Автозамын бодлогийн хэрэгжилтийг зохицуулах азрын дарга Р.Ононг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хууль бусаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээр саатуулан шалгаж эхэлжээ. Энэ тухай мэдээллийг АТГ-ын цахим хуудаст “Рэнцэндоржийн Ононг ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” хэмээн бичсэн байна. ЗТЯ-ныхан “Эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгаж байгаа нь үнэн. Зам барьж буй компаниудтай л холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсэн, хөрөнгөжсөн байх магадлалтай. Зам барих тендерийн олон ажилд оролцсон хүн” гэж байлаа. Баттай эх сурвалжаас бидэнд өгсөн мэдээллээр Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан гэнэ. 2009-2010 онд төсвийн 7.1 тэрбүм төгрөгийн өртгөөр дээрх замыг барьж эхэлсэн. Уг замын ажилд зөвлөх, хяналт тавих чиг үүрэгтэй “Геозураглал” ХХК-д 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор ЗТЯ-наас шийдвэрлэсэн аж.Энэ үед эрх мэдэл, албан тушаалаа ашиглан авто замын зөвлөхийн хяналтын туслан гүйцэтгэгч гэх халхавчаар тус компаниас “Эн Би Си Си”-ийнхаа данс руу 2015 оны 2, 12-р сард 200 сая төгрөг шилжүүлж авсан гэнэ. Тэрбээр жил бүр гаргадаг хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй мэтээр мэдүүлдэг байж. Гэтэл дээрх компани нь гараад ирж. Р.Ононгийн гэр бүл Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд амьдардаг бөгөөд байрных нь зах зээлийн үнэлгээ 800 сая төгрөг агаад санхүүгийн ямар эх үүсвэрээр авснаа тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа нь хууль, хяналтын байгууллагынхны анхаарлыг татаад буй аж. Уг орон сууцнаас гадна Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, өнгөрсөн онд “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших