МАХН гурван сайдаа татаж Шийдлийн Засгийн газар тарлаа
Уншигч та энэ мэдээг уншиж байгаа энэ цаг мөчид Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газар задарсан нь тодорхой болжээ. Ерөнхий сайд нь шадар сайд, БХБ, БХ-ын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналаа УИХ-д оруулахаар болжээ. Ийнхүү нэг сарын настай сайдыг С.Ламбаа дээр ахин гурвыг нэмэх үү эсвэл үүрэгт гүйцэтгэгчээр явах уу гэдгийг АН-ынхан шийдэх болж. Сар гаруйн дараа сонгууль болох гэж байхад Засгийн газрынх нь гурван суудал онгойж байгаа нь “муу дээрээ муухай муухай дээрээ улцан” гэгч болж байна.