Нууц мэдээллийн уурхай

Оффшор компани бол оффшор данс биш

Нийтэлсэн: 2016-05-23 05:41:35

Эдийн засагч А.Мөнхбаттай ярилцав.

Асуулт: Оффшор компанид хувь эзэмшдэг монголчуудын талаар сая дэгдсэн дуулианы үеэр нэр дурдагдсан зарим улс төрчид тайлбар өгөхдөө Оюу Толгойд хувь эзэмшдэг толгой компани нь оффшор компани гэсэн тайлбар өгсөн харагдсан. Та Оюу Толгой компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал байсан хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?
Оюу толгойг анх нээсэн Айвенхоу Майнз ч, бас Рио Тинто ч оффшор компаниар дамжуулж орж ирсэн, хөрөнгө оруулалт хийсэн. Худалдаа хөгжлийн банкыг авсан Жералд Металз компани бас л оффшор компаниар авсан. Капитрон банкинд Финайленд гэж оффшор компани хөрөнгө оруулалт хийж байсан. Оффшор бүртгэлтэй компаниас Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чинь Монголд татвараа төлнө, харин гадаад оронд татвар төлөхгүй буцаагаад Монголд бизнесээ өргөжүүлэхэд хэрэгцээтэй мөнгөө оруулна гэсэн үг. Яахаараа тэд Монголд ашиг олчихоод Англи, юм уу Австралид татвар төлөх ёстой юм. Монголд олсон ашгаасаа Монголд татвараа төлж л таараа, тэрнээс зугтах боломж байхгүй, зугтах боломж ч олгохгүй байхын төлөө төр ч, бид бүгдээрээ хичээх ёстой. Харин татвар төлсний дараахи ашгаа Австралид буцаагаад аваачвал тэнд 45 хувийн татвар төлөх ёстой, тэрийг төлчихвөл Оюу Толгойг хөгжүүлэх мөнгө Рио Тинтод үлдэхгүй гэсэн үг. Ер нь бол оффшор данстай байх, оффшорт бүртгэлтэй компанийг буюу, тухайн компанид хувь эзэмших гэж хоёр тусдаа асуудал байгаа юм.
Дэлхийн хамгийн том компаниудын нэг Аpple компани л гэхэд оффшор компанийнхаа санхүүгийн үйлчилгээг тогтмол ашиглаж, 171 тэрбум долларын үйл ажиллагааныхаа санхүүжилтийг хийдэг гэсэн. Тэр нь гадаад орнуудад үйлдвэрлэсэн сэлбэг хэрэгслээ татахад, сүлжээ дэлгүүрүүдээ өргөжүүлэхэд зарцуулагддаг гэсэн. Зөвхөн АНУ-ын компаниуд 1.4 триллион доллараа хууль зөрчилгүйгээр оффшор бүсүүдээр дамжуулан гадаадын шууд хөрөнгө оруулалт хийхэд ашигладаг гэж байгаа. Бид тэр мөнгөнөөс нь тодорхой хувийг татахын төлөө, тэрийг оруулж ирэх таатай нөхцөл бий болгохын төлөө, бусад хөгжиж буй орнуудтай өрсөлдөх чадвараа сайжруулахын төлөө оюун ухаанаа уралдуулах ёстой болохоос тэр хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд гадныхныг итгүүлж чадсан хэдийгээ агнаж, арчиж хаяхын төлөө уралцаж болмооргүй.
Монголчууд гадныхантай хамтарч үйл ажиллагаа явуулахад хаанаас хөрөнгөө босгох, хаана толгой компаниа байршуулахаа гадныхан аль хэдийнээ шийдчихсэн, бүр байгуулчихсан байдаг. Ялангуяа нэр нь гараад байгаа улс төрчид сонгуульд нэр дэвших гэж байгаа учраас тэднийгээ агнах, нэр төрийг нь сэвтүүлэхийн тулд зориудаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөв тайлбар хийхгүй, өрсөлдөгчид нь улам ч гал дээр тос нэмэх маягаар хандаад байгаа шиг санагдаж байна.
Манай улс төрчид, бизнесмэнүүдийн нэр гарсан байна лээ, тэд зөв буруу юу хийснийг яаж тогтоох вэ?
Тодорхой хүмүүсийн нэр гарсан байна лээ. Тэд хууль зөрчиж үү үгүй юу гэдгийг тогтоох амархан ш дээ. Тэрийг хууль сахиулах байгууллагууд, сэтгүүлчид, тэр ч байтугай иргэний нийгмийнхэн ч шалгачих бололцоотой. Тэр Бату Майнинг компани хэдэн ажлын байр, нийгмийн даатгал, татвар хураамж төлсөнийг л шалгачихаач дээ. Тэр оффшор дахь толгой компани нь Монголд хайгуул хийх мөнгө босгох үүднээс л байгуулагдсан гэж би ойлгосон, тэрнээс мөнгө нуух ч юм уу, өөр зүйл нуух гэж тийм олон хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьцаа авдаггүй л байх. Юу билээ аливаа нууцыг 3-аас дээш хүн мэдэхэд юм нууц биш болдог гээ биздээ. Цаашлаад, тэндээс ашиг олж уу, ногдол ашиг хуваарилж уу, ногдол ашгаас нь татвар төлөх ёстой байсан уу гэдгийг л тогтоочихно шүү дээ.
Хөрөнгө оруулалт хийх эрх хэн бүхэнд байгаа. Цэвэр мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол төрийн албаныханд ч энэ эрх нээлттэй байгаа. Харин тэрийгээ мэдүүлэх ёстой. Тэр хүмүүс нь Хөрөнгө Орлогын Мэдүүдэг өгдөг болохоос өмнө буюу 2003-2005 онд тийм ажиллагаа хийгдээд өнгөрснийг л хэлсэн байна лээ.
Цаашдаа оффшор компаниуд хөгжих болов уу?
Дэлхийн эдийн засаг даяаршиж байна, түүнийг дагаад шинэ үзэгдэл гарч байгаагийн нэг нь оффшор компани юм. Оффшор бүс гэдгийг чинь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд сэдэж гаргасан юм шүү дээ. АНУ, Их Бртани зэрэг. Үүнийг байж болохгүй буруу зүйл гэж тэд үзсэн бол оффшор бүсүүд аль хэдийнээ алга болсон байгаа. Тэгэхээр эдгээр улс орнууд энэ тогтолцоог байх ёстой гэж үзэж буй бөгөөд цаашид ч байлгана.
Энэ асуудлыг манайх ч ярьж байсан үе бий. Улаанбаатарыг санхүүгийн оффшор болгоё гэж нэг хэсэг ярьцгаасан. За, тэгээд чөлөөт бүсүүдийн тухай бүр олон ярьсан. Гэтэл одоо ад үзээд л эсрэг болцгоочихсон явж байдаг. Зүгээр л туйлшралгүй урагшилмаар байна.
Эх сурвалж: Өдрийн сонин Б.Нямаа
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших