20 настай залуу нүцгэлээд арслангийн тор луу үсрэн орж зэрэмдэглүүлжээ
Нийтэлсэн: 2016-05-23 05:03:41
.jpg)
Аймшигт араатанд тасдуулж амиа хорлох гэсэн хэрэг Чилид гарчээ. Daily Mail сонинд бичсэнээр 20 настай, Франко Луйс Феррадо гэдэг залуу нийслэл Сантьяго хотын амьтны хүрээлэнд олоны нүдэн хамаг хувцсаа тайлаад арслангийн тор луу үсэрчээ. Араатнууд тал талаас нь дайрч зэрэмдэглэсэн ч хамгаалагч нар хоёрыг нь буудан алж байж торонд орж залууг гаргаж иржээ. Тэрээр маш хүнд шархадсан ч амжиж эмнэлэгт хүргэсэн гэнэ. Мөрдлөгөөр амиа аймшигтайгаар егүүтгэх гэсэн залуу нь зохих журмын дагуу тасалбар авч амьтны хүрээлэнд орсон байжээ. Амьтны хүрээлэнгийн зарим ажилтнууд тэнэг үйлдэл хийсэн залуугаас болж дөнгөж саяхан худалдан авсан залуу арслан, эрслэн хоёрыг буудахаас өөр аргагүй болсондоо харамссан гэнэ.
