Нууц мэдээллийн уурхай

З.Энхболд С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэсэн нь АСЕМ-аас болсон уу...

Нийтэлсэн: 2016-05-22 03:07:19

АН-ын дарга З.Энхболд саяхан “Би офшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам офшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч ингээсэй гэж уриалья. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдэн шуугиан тарилаа. Ийнхүү гурван өндөрлөгийн хоёр нь ЗГХЭГ-ын даргын эсрэг нэгдэж өдгөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг л байр сууриа илэрхийлэх үлдлээ. Гэхдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн нь хариуцлага тооцож байгаа хэлбэр мөн үү гэдэг нь сонин. Бусад улсын жишгээр албан тушаалаас нь огцруулж хуулийн байгууллагаар шалгуулах тухай З.Энхболд дуугарсангүй. Гэхдээ нэр дэвшүүлэхгүй гэсэн нь офшор данстангуудтай хийх тэмцлээс илүүтэйгээр ойртож байгаа АСЕМ-аас болсон байх магадлалтай. Дэлхийн олон арван удирдагчдын өмнө Монголын төр Панамын дулианд холбогсодтойгоо хэрхэн хатуу тэмцэж байгаагаа харуулах ёстой болсон. Нэг ёсны гэрийн даалгавар гэхэд болно. Гэтэл хэлэх юмгүй сууж байх нь тэр тусмаа Ц.Элбэгдоржийн цаашдын карьерд нөлөө үзүүлэх магадлалтай. Иймд С.Баярцогтоор “туг тахихаар” шийдэн Ерөнхийлөгч эхэлж түүнийг Монгорлын төрд гай таригчаар нь дуудлаа. Дараа нь намын дарга нь нэр дэвшүүлэхгүй гэв. Хачирхалтай нь С.Баярцогт дээрээс ирж байгаа “шийдвэрийг” тун тайван хүлээж авч байгаа гэнэ. Энэ нь тодорхой хэмжээнд тохироо хийгдсэн байхыг үгүйсгэхгүй байна. Офшорд холбогдсон С.Баярцогтыг АСЕМ-ийн арга хэмжээнд оролцуулах нь Монголын нэр хүндэд муу тул сонгуулийн дараахан гадаадад томилж магадгүй байна. Гэхдээ АСЕМ-ийн үеэр Монгол нь офшортонгуудтайгаа хэрхэн тэмцэж байгааг харуулсан үзүүлэн таниулах “самбар”-ын үүргээ сайн гүйцэтгэх хэрэгтэй гэнэ.

 

НУУЦ.мн

 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших