Нөхрийнхөө гар утсыг нууцаар шалгасан хартай эмэгтэй 40 мянган доллароор торгуулжээ
Нийтэлсэн: 2016-05-21 13:06:43
Арабын Эмиратад эхнэр нь нөхрийн эд зүйлсэд зөвшөөрөлгүй хүрэх нь хууль болсон ёс заншилд зөрчсөн том хэрэг болдог аж. Бүр гадаадын иргэн байсан ч хамаагүй гэнэ. Тус улсад ажиллаж амьдардаг франц хос иймэрхүү хэрэгт унасанаас эхнэр нь их хэмжээний мөнгөн торгууль хүлээж бүр албадан гаргахдаа тулжээ. Нөхрөө өөр эмэгтэйтэй явалдаад байгааг гадарласан эхнэр нь нууцаар гар утсыг шалгаж нууц амрагтайгаа авахуулсан зураг гэх мэт баримтыг олж үзжээ. Улмаар тэдгээр зургуудыг Whatsapp-аар өөрийнхөө гар утас илгээгээд амжсан гэнэ. Гэсэн ч бачтай нөхөр нь тэр дор нь мэдээдЭмиратын хуулийн дагуу нөхрийнхөө эд зүйлсэд зөвшөөрөлгүй хүрсэн ашигласан хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Франц эмэгтэй улсынх нь хуулийг зөрчсөн болох нь нөхрийнх нь мэдүүлэг зэргээр батлагдсан тул шүүх түүнийг 40 мянган доллароор торгох шийтгэл хүлээлгэжээ. Торгуулиа төлсөний дараа шууд албадан гаргаж магадгүй гэнэ. Хэрвээ араб эмэгтэй ийм үйлдэл хийсэн бол доод тал нь зургаан сар хоригдох ялтай аж.
НУУЦ.мн
