Эртний мэргэд алдар хүндийг дааж явахыг хамгийн хэцүү гэж сургасан байдаг. Алдартай, баян, нэр цуутай байх тусмаа олон жилийн туршид хамгийн сайн найз дотнын анд нь гэж бодож тэр хүн нь урваж бүр эвлэршгүй дайсан нь болдог гэнэ.
Парис Хилтон VS Ким Кардашьян
Дээдсийн хоёр дива 2000 оноос эхлэн найзалж эхэлжээ. Тухайн үед Парис топ дива байсан бол Кардашьяныг түүний дагуул л гэж үздэг байлаа. Гэтэл аажимдаа байдал өөрчлөгдөх нь тэр. Борхон үстэй том өгзөгт өөрийн риалити-шоугаараа нэрд гарч удалгүй супер од болсон. Найзынхаа гялалзсан амжилтанд хорссон Парис “араас нь хутга шааж” нэгэн радио шоуны үеэр “Би лав Ким шиг өгзөгтэй болохыг хүсэхгүй. Дэндүү ой гутмаар… араасаа яаж тийм том хогны сав чирч явдаг байна аа” хэмээн эхэлж дайрчээ. Ийнхүү зүү орох зайгүй байсан хоёр найз хонь чоно болжээ. Дайсагнал ширүүсэхэд гундаж яваа Хилтон мандаж эхэлсэн найзаасаа энэ үгийнхээ төлөө уучлал гуйсан ч “чимээгүй дайн”-ы тактикт шилжсэн. Дээдсийн арга хэмжээнд халз тулгарсан ч бие биенээ хараагүй мэт дүр үзүүлнэ. 2014 онд албан ёсоор эвлэрсэн гэдэг ч хэзээ ч урьдных шигээ найзууд биш болсон байжээ.
Мадонна VS Гвинет Пэлтроу
Хоёр найз мөн л 2000 оноос Лондонд үеэрхэж эхэлжээ. Тэр үед Мадонна англи найруулагчтай гэрлэсэн бол Гвинет бас л англи хөгжимчин залуутай суусан байсан. Попын хатан 14 насаар дүүмэд дөнгөж нэрд гарч байгаа жүжигчнийг хаа сайгүй дагуулан явна. Гэнэн залуухан Гвинет найзыгаа “эгч” хэмээн авгайлж сургааль зөвлөгөө нь алтнаас ч үнэтэй хэмээн сайрхдаг байсан. 2008 онд Мадоннаг англи найруулагчаас салахад дүүмэд найз нь хамт байж нулимсыг нь арчин гомдол цөхрөлийг нь хуваалцсан. Гэтэл хэдхэн сарын дараа тэд хонь чоно болох нь тэр. Тэдний дундын фитнесийн багш Трейсигийн санхүүгийн байдал муудахад Мадонна багшлуулахгүй гэж татгалзжээ. Мөн найз дүүдээ хөөж явуул гэж тушаажээ. Гэтэл Гвинет анх удаагаа эгчийнхээ үгнээс зөрж хэлсэнийг нь дагасанүй. Ийнхүү тэд найзууд биш дайснууд болсон. Хонзогнох өшөө авахдаа гаргуун Мадонна өдгөө Гвинетийн найз байгаад муудалцсан Бейонситэй найзалж хариугаа авсан гэнэ.
Ксения Собчак VS Тина Канделаки
Оросын телевизийн хоёр од олон нийт тэднийг нууцхан лесби хос гэж хардмаар тийм дотно харьцаатай байжээ. Хоорондоо таван өдрийн зөрүүтэй төрсөн учир төрсөн өдрийн баяраа ч хамт хийнэ. Гэтэл нэг өдөр тэд эвлэршгүй дайснууд болж эрслэнгүүд мэт бие биенээ дайрчээ. Собчак нь хуучин найзыгаа өөрийх нь алдар цуу, хэлхээ холбоог нэр хүндээ өсгөх бохир пиардаа ашигласан хэмээн буруутгадаг.
Анастасия Волочкова VS Оксано Пушкина
Оросын нэрт нэврүүлэгч балетчин хоёр бас л салж хагацашгүй найзууд байжээ. Оксано нь 2005 онд найзынхаа ганц охины загалмайлсан эх нь болсон. Гэтэл энэ оны 3-р сард хоёр найз НТВ телевизийн шоугаар зад хэрэлдэн орон даяар шившгээ тарьжээ. Гайхалтай нь тэр шоуны хөтлөгч Оксано байсан гэнэ. Хатуу сэтгэлт тэрээр сая сая үзэгчдийн өмнө найзыгаа шившигт зүйлд хутгалддаг, бие дааж амьдрах чадваргүй хэмээн газар дор ортол нь туулаад нүцгэн зургуудыг нь дэлгэцээр харуулсан. Найзыгаа ингэнэ чинээ санаагүй балетчин тэсэж чадалгүй студийг орхин гарчээ. Маргааш нь театрдаа ирсэн ч бэлтгэлдээ ч гаралгүй уйлж унжин бөөн юм болсон аж.
НУУЦ.мн