"Тасам" төсөл Истанбулын Ерөнхий Консулын хамт олонд талархжээ
Нийтэлсэн: 2016-05-20 12:50:41
Тархан суурьшсан монголчуудын тухай сэтгэл хөдөлгөсөн нэвтрүүлэг хийдэг Тасамынхан өдгөө Туркэд ажиллаж байна. Тэдний ажилд Истанбулын Ерөнхий Консулын хамт олон бүхий л талаар тусалж дэмжжээ. Энэ тухай төслийн санаачлагч удиддагч Санчир өөрийн цахим хуудсандаа "...За, Истанбулд Консул маань тоссон. Энэ олон жил эзэнт гүрнээ туулахдаа төр улсаа төлөөлсөн элчин, консулын тусыг үнэндээ энд л хүртэж байгаа. Монгол гүрний баруун жигүүр Ил хаадын захирч байсан улс орнууд руу түүх соёлын судалгаа зураг авалтаар ажиллахад Туркээр дамжих нь дөхөм ч зардал бас их өндөр гардаг. Манай намрын багт Мөнх-Очир консул том дэмжлэг үзүүлж байлаа. Энэ удаа мөн шаардлагатай бэлтгэл ажил болон байр, унаа тэрэг гээд хэрэгтэй бүхий л зүйлийг сайхан бэлдэж өгсөн. Гүрэн улсын түүх соёлоо гэсэн чин зүрхтэй хүмүүсийн бодит оролцоогоор TASAM-ын үйлс бүтээл баринтаглагдаж байгаа билээ. Хар тэнгисийн эрэг дээр Улс Монголоо төлөөлөн буй Ерөнхий консул Э.Мөнх-Очир, Золбаяр, Элбэрэлт болон Консулын газрын хамт олонд маш их баярлалаа. Сар жилүүд алсран одох ч соёл түүхийн түүчээ тасрашгүй" гэж бичжээ.
НУУЦ.мн
