Нууц мэдээллийн уурхай

Ардчиллын үед Монгол дэлхийд танигдаагүйг Ц.Элбэгдоржын айлчлал харуулдаг

Нийтэлсэн: 2016-05-20 05:18:08

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ГАХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн нар дэлхий даяара биш ч гэсэн Азийн бүс нутагтаа Монгол Улсын нэр хүнд өссөнийг байнга баталдаг. Өмнө нь бүс нутгийн хэмжээний гадаад нэр хүндтэй ерөнхийдөгч нь 3-р байсан. Бүр Путингаар “Энхбаяр нь Азид нэр хүндтэй удирдагч” хэмээн хүлээн зөвшөөрүүлж байсан удаатай. Харин Ц.Элбэгдорж маш олон удаа гадаадад айлчилдаг ч түүнийг дэлхийн томчуудаас хэн нь ч мундаг ерөнхийлөгч гэж магтдаггүй нь сонин. Харин ч эсрэгээрээ НҮБ-ын ЕНБД Бан Ги Мун Энхбаярыгаа барьж хорилоо хэмээн утсаар загнаж байсан. Ерөнхийлөгчийн гадаад нэр хүнд тааруу байгаа нь Монголыг бараг мэдэхээ больсонтой холбоотой. ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монголыг гадаадад сурталчилах талаар их ажил хийснээ их ярьдаг. Азийн ардчиллын сонгодог жишээ хэмээн дэлхийд сайн эерэг талаас нь танилцуулах зоилгоор чингэлэг дүүрэн СД, ном ил захидлыг хийлгэж хэвлүүлж тараасан гэдэг. Гэтэл ердөө хоёрхон алхмын цаана байдаг Солонгосын албаныхан Монголын төрийн далбаа ямар байдгийг ч мэдэхгүй, БНМАУ-ын үеийн далбаагаар  ардчилсан ерөнхийлөгчийг нь угтаж байна. Хэрвээ Африкийн нэг улсад айлчилахад нь ийм далбаа өлгөсөн байвал ГХЯ-ыг ойлгож болно. Гэтэл бараг манай улсын гуравдагч хөршийн нэг гэгддэг Солонгосд Монголын төрийн далбааг мэдэх нэг ч хүн байхгүй гэхээр асар их хөрөнгө зарсан гадаад сурталчилгаа үр дүндээ хүрээгүй ажээ.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших