МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийг АТГ-т өгч шалгуулна
Нийтэлсэн: 2016-05-19 04:54:50
“Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоон”-ноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, салбарын сайд болон МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарыг АТГ-т шалгуулах гэж буйгаа мэдэгдлээ. Ц.Шаравдоржийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа ч одоогоор албан ёсоор шалгаагүй байна гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тухайлбал, импортоор оруулж ирсэн үрийн улаан буудайтай холбоотой асуудал хурцдаад удаж буй. Хоёр газрын мэргэжлийн хяналтын байцаагч нар зөрүүтэй тайлбар хийж мэдээлэл гаргаснаас болж өнөөдөр үр тариа эрхлэгчид үрээ тарьж чадахгүй өдий хүрчихээд байгаа юм. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, П.Болормаа нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Нямбайгаль Даваа” ХХК-д давуу байдал олгох зорилгоор авлига авсан байж болзошгүй буюу өөртөө давуу байдал бий болгож, тариа ногоо тарьж амьдралаа залгуулдаг олон зуун иргэд аж ахуйн нэгжийг хохироож. хууль зөрчиж, хуурамч. худал дүгнэлт гаргаж онц их хэмжээний хохирол учруулаад байгаа юм. “Нямбайгаль Даваа" ХХК нь ОХУ-аас үрийн будаа гэж 2000 тонн будаа импортолж оруулж ирсэн. Уг будаанд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Д.Цэрэндулам нь Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 18-02-008/45 тоот удирдамжийн дагуу шалгалт явуулж дүгнэлт гаргахад Монгол Улсын үрийн буудайн шаардлага хангахгүй. Таримал үр ургамлын сортын тухай хуулийн 6-р зүйлийн 6.2.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Гэтэл дээрх Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормаа гэх этгээд "Нямбайгаль Даваа” ХХК-ний захиалгаар хууль дүрмийн дагуу биш өөрийн дураараа, хувийн сонирхлоор очиж дээрх будаанаас дээж авсан ямар ч үндэслэлгүй. Илт худал дүгнэлт гаргаж. Монгол Улсад үрээр тариалж болохгүй буудайг болно гэж дүгнэлт гарган өгсөн. Мэргэжлийн хяналтын байцаагч П.Болормаагийн авсан дээжийг шинжлэхэд хог ургамал нь 30. 52649035 тоот дээжинд мөн л хог ургамал нь 30 байхад MNS 0246:2010 стандартын шаардлага хангана, 2-р ангийн үрийн будаа гэж гаргасан нь MNS MNS 0246:2010 шаардлагыг зөрчиж байна. Дээрх шаардлагад хог ургамлын хэмжээ нь 20-оос дээш байвал 3-р ангиллын, үрийн биш таваарын тэжээлийн будаа байхаар заасан байхад зориуд худлаа дүгнэлт гаргаад байгаа нь авилга авсан болохыг илтгэж байна" гэв. Иймээс тэд салбарын сайд болон МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарыг энэ асуудалтай холбогдуулан АТГ -т гомдол гаргаж байгаагаа мэдэгдсэн юм.
NUUTS.mn
