Нууц мэдээллийн уурхай

Бали арлыхныг бүтэн 2 жил “атамандсан” тулааны аваргыг 17 удаа буудан хөнөөжээ

Нийтэлсэн: 2016-05-18 06:48:23

Хоёр жилийн өмнө Францаас Бали аралд шилжин суурьшсан холимог тулааны дэлхийн экс аварга Амокрано Сабэг орон нутгийн цагдаагийнхан 17 удаа буудан хөнөөжээ. Гэхдээ арлынхан энэ үйлдлийг зэрлэг харгис хэмээн үзэхгүй байгаа гэнэ. Учир нь талийгаач тулааны аварга арал дээр 2013 онд нүүж ирсэнээсээ хойш нутгийхнийг айлгаж зодож дарамталж амьдралыг нь бараг л там болгох шахсан цуутай дээрэлхүү, бүдүүлэг харгис эр байжээ. Tribun Bali сонинд бичсэнээр 49 настай Сабэ ирсэн даруйдаа нэгэн жижигхэн амралтын газрыг худалдан авчээ. Гэхдээ аялал жуулчлалын бизнесийг биш айлган сүрдүүлэх ажил хийж эхэлсэн гэнэ. Арлын өмнөд эргийн олон баар зоогийн газраар үйлчлүүлээд тооцоогоо хараал зүхэл заналхийлэл эсвэл нударгаараа төлдэг гэнэ. Айж бажигдсан баарны эзэд сүүлдээ мөнгө нэхэхээс айгаад багахан л  ууж идээд гараасай хэмээн залбирдаг байжээ. Нэгэн цэнгээний газрын эзэн “зөөгч нарынхаа хашгирах чимээгээр зааланд гарахад Сабэ тэднийг маань болгож тавьж байлаа. Хамгаалагч нарыг аль хэдийн нам унагачихаж.  Би бараг л мөргөх шахан гуйж байж зэрлэг зодоончийг гаргасан. Дараа нь ахин битгий оруул гэж хамгаалагч нартаа үүрэгдсэн ч тэд Сабэг хараад л зугтаадаг. Өмнөд эргийн олон баар шөнийн цэнгээний газрын аймшигт зүүд нь байсан даа...Бүгд л Сабэг хар жагсаалтандаа оруулсан гэдэг ч тэр дуртай газраасаа хүссэнээ уудаг иддэг авдаг байсан” гэжээ. Тулааны аварга баар зоогийн газрыг баллаад зогсохгүй сүүлдээ оршин суугчдыг нь ч зүгээр явуулахаа байсан гэнэ. Бүсгүтэй яваа залууг зогсоогоод “хүүхэн чинь надад таалагдлаа, надад өг” хэмээн шууд нэхэж зоддог болжээ. Арлын оршин суугчдын олон арван гомдлын эцэст цагдаагийнхан Сабэг баривчлахаар очиход тэрээр хутга барин гарч ирж цагдаа нар луу дайрчээ. Цагдаагийнхан эхлээд резинэн сумаар буудаад дараа нь нэг цагдаа нь хутгалуулахад шууд л галллаж эхэлжээ. Ийнхүү тулааны аварга 17 удаа буудуулан золгүй үхлээр хорвоог орхисон гэнэ. 

 
НУУЦ.мн
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших