Нууц мэдээллийн уурхай

Нэр дэвших Г.Тэмүүлэн “Увидасын шүтээн”-ээс нэрээ “цэвэрлэж” авчээ

Нийтэлсэн: 2016-05-18 04:45:15

Өнөөдөр цахим ертөнцөд ГОК-оос төрсөн тэрбумтан хэмээн цоллуулаад байгаа –“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ганзоригийн хүү Тэмүүлэн нэр дэвгших нь тодорхой болсон. Ямар ч байсан аав нь хүүгээ “сойж” байгаа сурагтай. Монголын саалийн үнээг удирдаж байсан эцэг нь хүүгээ улс төр болон хурдан моринд уруу татсан. Тэрээр аавынхаа “дэмжлэггүйгээр” МАН-ын элит давхаргад орж Уул уурхайн дэд сайд болж нэлээд “зодоонтойгоор” НАМЗХ-ны ерөнхийлөгч болсон. Нэр дэвших хүнд сайн эцгийн болон өөрийнх нь сэвгүй нэр гэдэг тун чухлыг Г.Тэмүүлэн харуулж байна. Түүний нэр дэвших тойрог нь аавынх нь төрсөн нутаг Архангай аймаг агаад тэндээ золголт хийх зэргээр нэлээд ажилласан. “Увидасын Шүтээн” гэдэг уянгалаг нэртэй компани өнгөрсөн жил байгуулагдаад өдгөө Архангай аймгийн Цахир суманд ““Увидаст орон” цогцолбор төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Төслийн таницлуулгыг гоёмсогоор хийлгэн нутгийн иргэдэд тараасанд 42-р хуудсны “Менежментийн баг” гэсэн хэсэгт “...Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн” гэсэн нэр цохиж явжээ. Нутгийн том баяны хүү төсөл хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнд орсон нь цахирчуудад эерэг нөлөө үзүүлэх биз. Гэхдээ төслийг дэмжсэн дэмжээгүй алин боловч миний нэрийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн Г.Тэмүүлэн уурлаад хуулийн байгууллагаар айлгаж байгаад “Увидасын Шүтээн” компанийг буулгаж авчээ. Нутгийн иргэдэд тараагдсан танилцуулгыг хураан авч шинэ танилцуулгаас НАМЗХ-ны ерөнхийлөгчийн нэрийг хасан нэлээд юм болсон гэнэ. Уг нь сонгууль дөхөж байхад ямар нэгэн “бүтээн байгуулалт”ын төсөлд нэр нь хавчуулагдсан байхад нэр дэвшигчид ихээхэн дуртай байдаг. Гэхдээ “Увидаст орон” төсөл хэрэгжсэн хэрэгжээгүй ямар ч байсан түүнтэй орооцолдоод л хэрэггүй хэмээн Г.Тэмүүлэн үзсэн гэнэ. Ийнхүү тэрээр нэр дэвшиж магадгүйн учир нэрэндээ туйлын харам хажиг байна. УУ-н дэд сайд байхад нь НАМЗХ-ны сөрөг хүчин яамных нь гадаа жагсан бөөн шуугиан дэгдсэн. Хэрвээ нэрээ “цэвэрлэх” гэж байгаа бол түүнийг хэрхэн зохицуулах вэ гээд нэр дэвшигчдийг тодруулах ирэх сарын 7-ны өдөр хүртэл хийх ажил их л бололтой.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших