Нууц мэдээллийн уурхай

Хятад буудалд жорлон цэвэрлэгчээр зочныхоо аягыг угааж байгаад баригджээ

Нийтэлсэн: 2016-05-17 06:08:25

Beijing Morning Post сонинд мэдээлснээр Бээжингийн одоогоор нэрийг нь нууцалж байгаа нэгэн том зочид буудалд жорлон цэвэрлэгчээр зочныхоо аяга тавгыг угааж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэнэ. Буудлын цэвэрлэгчийн мэдүүлснээр жорлон цэвэрлэгчээр л угаахгүй бол толбо нь арилгахгүй байсан аж. Гуан гэдэг бизнесмэн эр Бээжинд ажлаар ирж Beijing West Railway Station –ны хажууд ошин нэгэн зочид буудалд буужээ. Буусныхаа маргааш ажлаа хөөцөлдөж яваад буцаж ирэхэд угтагч нь өрөөнд нь цэвэрлэгээ хийж байгаа тул түр хүлээхийг хүсжээ. Зочин ердөө цүнхээ тавиад буцаад гарна гэж хэлээд ортол үйлчлэгч нар нь санаанд оромгүй үйлдэл хийгээд зогсож байсныг баримтжуулан цахимаар цацжээ. Тэрээр “намайг орж ирэхийг тэд анзаараагүй, гэтэл тэд угаалгын өрөөнд жорлонгийн жижигхэн цэвэрлэгчээр миний хэрэглэх халуун сав, аягыг угаагаад зогсож байгааг хараад би нүдэндээ итгээгүй, бүр угаалтуур жорлон цэвэрлэхдээ хэрэглэдэг цэвэрлэгчээр хөөсөртөл нь угааж байсан гээд бод доо” хэмээн бичжээ. Зочин тэднийг зогсоон шалтгааныг нь асуухад мэгдсэн нэг үйлчлэгч жорлонгийн цэвэрлэгчээр л үрэхгүй бол толбо нь арилгахгүй байна гэх маягийн юм хэлжээ. Гуаны пост цахимд бөөн шуугиан дэгдээжээ. Зочид буудлын захиргаа тэр дор нь үйлчлэгчид болон тухайн өдөр гарч байсан зохион байгуулагчаа халсан гэнэ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших