Оросын “холимог хуурга”
ОХУ-ын ард түмэн Төрийн Думын зургаа дахь бүрэлдэхүүнийг анх удаа таван жилийн хугацаатайгаар сонгох сонгууль өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын эхээр болсон. Төрийн Думын гишүүдийг пропорциональ тогтолцоогоор сонгосон бөгөөд уг сонгуульд парламентад суудалтай Нэгдсэн Орос нам, Коммунист нам, Либераль ардчилсан нам, Шударга Орос намаас гадна Яблоко, Зөв үйл хэрэг, Оросын эх орончид нам оролцсон байна. Сонгуулийн дүнтэй холбоотойгоор тус улсад багагүй үймээн дэгдэж, хэл ам ихтэй байсан хэдий ч энэ удаагийн Төрийн Думд олон сонирхолтой хүмүүс багтжээ. Тухайлбал, ОХУ-ын баатар, дэслэгч генерал, Гаалийн хорооны дарга асан, сонгомол барилдааны олимпийн олон удаагийн аварга А.Карелин, тэшүүрийн Олимпийн аварга С.Журова, уран гимнастикийн аваргууд болох С.Хоркина, А.Кабаева нар багтаж байгаа юм. А.Кабаева л гэхэд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинтэй нэр холбогдож шуугиан дэгдээгээд авсан. Мөн хүүгийнх нь эцэг нь В.Путиныг хэмээн одоо ч сэжиглэдэг байна. В.Путины тэргүүлж буй "Нэгдсэн Орос" намаас хамгийн их тамирчин парламентчидтай болж, "Үндэсний баатар" хэмээн цоллогдсон эдгээр хүмүүс нь улс төрийн намуудыг рекламдах хамгийн сайхан хэрэгсэл гэнэ. Тус намын фракцад энэ удаа хэний ч мэдэхгүй шинэ хүмүүс нэлээдгүй орж иржээ. Улс төрийн товчооны гишүүн асан, "Playboy" сэтгүүлийн од бүсгүй, боксын аварга, жүжигчид, бизнес эрхлэгчид гээд ёстой л эрээвэр хураавар хүмүүс энэ удаагийн Төрийн Думын гишүүн болжээ. "Нэгдсэн Орос нам"-аас нэр дэвшсэн хүмүүсийн дотор "Универ" гэдэг олон ангит уран сайхны кинонд гол дүрийг бүтээсэн М.Кожевникова гэгч эмэгтэй орсон бөгөөд тэрээр орос хэл дээр гардаг "Playboy" сэтгүүлийн нүүрэнд гарч байсан юм. "Maxim" гэдэг сэтгүүл түүнийг тус улсын хамгийн сэтгэл булаам бүсгүйгээр тодруулаад байгаа билээ.
27 настай М.Кожевникова Думд 87 настай Владимир Долгихтэй зэрэгцэн суух бөгөөд энэ хүн Төрийн Думын чуулганы хамгийн залуу гишүүн аж. 1980-аад онд В.Долгих хуучин ЗХУ-ын Улс төрийн Товчоонд төмөрлөгийн салбарыг удирдаж байлаа. Төрийн Думд шинээр сонгогдсон хүмүүсийн дотор хүнд жингийн боксчин Николай Валуев орсон байдаг. Тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Сибириэс цасан хүн олсноо нотолж байв. Энэ удаагийн Думд мөн теннисний од Марат Сафин багтаж байгаа агаад одоо тэрбээр 31 настай. Түүний од болон гялалзах үе 2000 онд тохиож байлаа. Гэхдээ М.Сафин болон Н.Валуев нар цорын ганц парламентын гишүүн тамирчид биш ажээ.
Улс төрийн тавцан дээр ахмад гэгдэх В.Жириновскийн удирддаг "Либерал-ардчилсан нам"-аас гарсан хүмүүсийн нэрс дотор Москва орчмын сүмд хамба ламтай хийх уулзалтад хожигдохгүйн тулд нисдэг тэргээр бууж шуугиан дэгдээсэн Л.Слуцкий гэгч багтсан юм. Энэ намыг Дум дахь мандатаа баячуулд худалддаг гэх яриа байнга дэгддэг боловч тэд үүнийг үгүйсгэсээр ирсэн. "Улаан саятнуудын" дотор ЮКОС"-ын захирлуудын зөвлөлийг тэргүүлж байсан С.Муравленко, "Росагропрострой" корпорацийн ерөнхийлөгчийн албыг хашдаг В.Видьманов багтжээ. Коммунистуудын эгнээг зузаатгаж Санкт-Петербург хотын Улсын аюулгүй байдлын хорооны ахмад зүтгэлтэн В.Черкесов, Хууль зүйн сайдын орлогч В.Лихачев хүртэл орсон байна. "Шударга Орос" намаас мөн л олон саятан думд орсны дотор Чеченийн бизнесмэн А.Музыкаев багтсан аж.
ОХУ-ын Төрийн думын гишүүд сонгогдож, ёстой л Орос холимог хуурга болчихож Харин манайд хэн гэдэг, сонин сонирхолтой хүмүүс сонгодохыг харах л үлдлээ дээ.
Н.Намсрай NUUTS.mn