Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүд Токиогийн чуулганд оролцож байна

Нийтэлсэн: 2012-01-10 01:31:17

Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Японы Токио хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд болох Ази-Номхон далайн парламентын /АНДПЧ/ ээлжит 20 дугаар чуулганд оролцож байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Энхбат, мөн УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Бадам, Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан аж.
Токиогийн энэ удаагийн чуулганаар АНДПЧ-ны уламжлалын дагуу Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал болон бүс нутгийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулах юм. Мөн гамшгийн үеийн бэлэн байдал болон цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд 2011 оны гуравдугаар сард Японы зүүн хэсэгт тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн хор уршгийн тухай санал солилцох юм байна.

П.Мөрөн NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших