Нууц мэдээллийн уурхай

Оюутолгойд Онцгойгийнхон ажиллаж байна

Нийтэлсэн: 2012-01-09 07:41:12

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХК-ийн тэсрэх бодисонд ашигладаг азотын бордоо /9тн орчим/ агуулсан сендвичин агуулах өчигдөр 22:30 цагийн орчим шатаж эхэлжээ. Тухайн үед агуулах дотор 600 тн, агуулахын гадна буулгасан 210 тн, агуулахаас 20-25 метрийн зайтай 5 автомашин дээр нийт-180 тн /СЭА-5010 улсын дугаартай “Howo” маркийн ачааны автомашин дээр 46 тн, СЭА-5060 улсын дугаартай “Howo” маркийн ачааны автомашин дээр 56 тн, СЭА-2324 улсын дугаартай “Хьюндай” маркийн ачааны автомашин дээр 44 тн, СЭА-0042 улсын дугаартай ”Fuso” маркийн ачааны автомашин дээр 14 тн, УБР-3114 улсын дугаартай ”Fuso” маркийн ачааны автомашин дээр 20тн/ азотын бордоо байсан аж.

Тус компаний зүгээс 1,5 км газарт аюулгүй бүс тогтоон, хүн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Тухайн газарт ажиллахаар аймгийн Онцгой байдлын гурав, Цагдаагийн хоёр, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дөрөв, нийт есөн хүнтэй ажлын хэсэг ажиллажээ. Уг галыг үүрийн 05.00 цаг орчимд унтраасан бөгөөд галын шалтгаан болон хохирлын хэмжээг тогтоох ажил хийгдэж байгаа гэнэ. Харин ОБЕГ, ЦЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч,  УМБГ-ын мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөө өглөөний 08.30 цагт “Изнис эйрвэйз” компанийн онгоцоор Оюутолгойн зүг ниссэн аж.  

Мөн тус аймгийн Мандал-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Олон-Овоотын” уурхайн зочид буудал, цайны газар, оффисын барилга байгууламжинд өнөө өглөөний 05.00 цагийн орчим гал түймэр гарчээ. Иймд тус компанийн гамшгаас хамгаалах орон тооны бус штаб галыг унтраах арга хэмжээг авсан байна.

П.Мөрөн NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. Maryellen /46.161.14.99/ 2018-11-01 08:21:46

    At last! Someone with re*** extpseire gives us the answer. Thanks!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших