Зөнч: 2012 онд төрийн эргэлт болж, удирдлага солигдоно
Нэртэй астрологч, зөнч Павел Глоба 2012 оны Хар Луу жилийн онцлог нь ямар үйл явдал болохыг урьдчилан таамаглахад хэцүү гэж үзэж байна. Зөнчийн таамгаар 2012 оны эхний хагас Орос орны хувьд нам гүм өнгөрөх ба 3 сард болох Ерөнхийлөгчийн сонгууль ямар нэг хүндрэлгүй өнгөрөх хэдий ч зөрчилтэй яриа, хэл ам үүснэ. Астрологч харин оны хоёрдугаарт хагаст Орост маш том санаанд ороогүй өөрчлөлтүүд гарч, төрийн эргэлт гарах ба засгийн эрх мэдэл аажмаар одоогийн эрх баригдчын гараас гарч 100% өөрчлөгдөнө гэж хэлжээ. Астрологч Павел Глоба “2012 оны намар гариг эрхэсийн байрлал өөрчлөгдөж, улс төрийн дээд удирдлагад таагүй нөхцөл 4 жил үргэлжилнэ. Од эрхэсийн ийм тохиолдол Иосиф Сталин, Ленин нас барахад давтагдаж байсан ба Михаил Горбачев Оросын төрийн эрхэнд гарч, ЗХУ задран унахад ч од эрхэс ийм байрлалтай байсан гэжээ.