Нууц мэдээллийн уурхай

Д.Очирбат: Хонь, ямаанд мөнгө хайрлахгүй өгөөд хүүхэд эхчүүд гэхээр зугтаад байна

Нийтэлсэн: 2012-01-06 10:53:49

Улсын Их Хурлын 2012 оны нэгдүгээр сарын 06-ний өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслүүд байсан боловч эдгээр асуудлыг хойшлуулах хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гаргасан. Учир нь эдгээр асуудлыг даргын зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцсэний дараа чуулганы хуралдаанд оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч асуудлыг хойшлуулах бус уг асуудлаар тус бүлэгт завсарлага өгөхөөр шийдвэрлэв. Гэхдээ УИХ-ын дарга завсарлага дээр хугацаа алдаж болохгүй гэдгийг анхааруулсан юм. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь байхгүй учир хойшлуулахаар болов. 

Харин УИХ-ын гишүүн, НББСШУ-ын байнгын хорооны дарга Д.Очирбат нийгэмд тулгамдсан, яаралтай шийдвэрлэх ёстой маш олон хуулиуд хүлээгдэж байхад яагаад асуудлыг хэлэлцэхгүй завсарлага авах гээд байгаа юм бэ. Асуудлуудыг чуулганаар хэлэлцье гээд оруулж ирээ биз дээ хэмээсэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, би хэлэлцэх асуудлын 6,7 дугаар асуудлыг л хойшлуулах хүсэлт гаргасан. Бусад нийгмийн даатгалын асуудалтай холбоотой асуудлуудыг хөндөөгүй. Иймд олон асуудал хойшлуулах гэлээ гэж хавтгайруулах хэрэггүй гэлээ. Мөн тэрбээр, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч ирэх Даваа гаригт АН-ын бүлгийн хуралдаанаар ярилцах шаардлагатай хэмээгээд хойшлуулах санал гаргасан юм.

УИХ-ын дарга, хуралдаан горимоороо явбал өглөө чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байх үед  хуулийн төслүүдийг хойшлуулах санал, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх байсан. Гишүүд горимоо бариагүй учраас маргаан гарч байна. Хууль санаачилсан зарим гишүүд ч бас алга байна. Иймд цаашид гишүүд хуралдааны горимоо барьж ажиллах хэрэгтэйг анхаарууллаа.


 NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших