Нууц мэдээллийн уурхай

МУ-ын Ерөнхий сайд С.Батболд: “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гээлээ”

Нийтэлсэн: 2012-01-05 08:39:28

Ардчилсан намынхан өнөөдөр уламжлалт 4:11 уулзалтаа сэтгүүлчидтэй хийж, АН-ын дарга, Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар оролцлоо.  Энэ үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам /АН/ гарах болсноо мэдэгдэв. 
2008 оны УИХ-ын сонгуульд тус намаас 27 суудал, МАН 46 суудал тус тус  эзэлж, олонх гэдэг утгаараа өнгөрсөн гурван жил дөрвөн сарын хугацаанд МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаа. Хамтарсан засгийн Засгийн газар байгуулснаар хоёр намын гишүүд дундаасаа монгол улсын нийгэм эдийн засаг, дэд бүтэц эрүүл мэндийн салбарын яамдуудыг эвтэй найртайгаар тэнцүүхэн хувааж, сайдын албан тушаалд томилсон. Тодруулбал,

Ардчилсан намаас

Сангийн яам Сангажавын Баярцогт
Байгаль орчин, аялал жуулчлалын яам Лүймэдийн Гансүх
Батлан хамгаалах яам Лувсанвандангийн Болд
Эрүүл мэндийн яам Самбуугийн Ламбаа
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Халтмаагийн Баттулга

Харин Монгол Ардын намаас

Гадаад харилцааны яам Гомбожавын Занданшатар
Хууль зүй, дотоод хэргийн яам Цэндийн Нямдорж
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Ёндонгийн Отгонбаяр
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам Төгсжаргалын Ганди
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Түнжингийн Бадамжунай
Эрдэс баялаг, эрчим хүчний яам Дашдоржийн Зоригт нар тус тус сонгогдон төрийн хэргийг шийдэж явна.

 

 

Харин өнөөдөр АН-ы дарга болон  УИХ дахь АН-ын бүлгийн даргын  гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болж  хэрэгжвэл  Засгийн газрын таван яамдын сайдын суудал эзэнгүйднэ. Түүнчлэн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягын суудал, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Н.Ариунсан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нарын суудал шинэ эзнээ хүлээхээр боллоо.Мэдээж 2012 оны сонгууль болтол түр хугацаагаар сайдын “үүрэг орлон гүйцэтгэгч”-ийг томилох л байх. Гэхдээ хамтарсан засгийн газраас гарснаар Ардчилсан үзэл баримтлалаар ирэх сонгуульд оролцох боломж нээгдэнэ хэмээн тайлбар хэлж байгаа нь чамлалттай санагдлаа. Учир нь ажил хийж байгаа хүн их бага хэмжээгээр сайн муу хэлэгдэж, хийсэн ажлыг зөв буруу хэмээн дүгнэгдэж өдийг хүрсэн. Тиймдээ ч хамтарсан засгийн газрыг байгуулж чадсан шигээ “ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн зарчмаар сонгууль дуустал ажиллаж чадсан бол илүү нэр хүндтэй байх байсан ч юм билүү.
Өчигдөр АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдад хамтарсан Засгийн газраас гарах хүсэлтэй гэдгээ тайлбарлаж, ийнхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Эцсийн шийдвэрийг удтал дуншиж “хүлээлт” үүсгээд байгаа тус намын Үндэсний зөвлөлдөх хурлаар хэлэлцэнэ. Харин өнөөдөр тус намаас гаргасан  энэхүү мэдэгдэлд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  харамсаж буйгаа илэрхийлж, “ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гээлээ” хэмээн зүйрлэж байна. Түүний үг үнэний хувьтай. Гэхдээ нөгөө талаар төрийн эрх мэдлийг  илүү ч бат бөх атгах боломжыг тэдэнд нээж өгч байгааг үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь аль нэг намын дотоод гадаад асуудал, Засгийн газрын гишүүдийн эрх үүргээс илүүтэй эрх баригч та бүхний сонгууль угтсан олон, олон “сюрприз” ядарсан ард түмнээ, сайд нарын удирдлаган дор ажилладаг албан хаагчдаа л багахан зүдрээгээсэй дээ.
 
П.Наран NUUTS.m

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших