Нууц мэдээллийн уурхай

Сүхбаатар дүүргийн шүүхэд

Нийтэлсэн: 2012-01-04 06:23:14

2011 оны 12 дугаар сарын 23.                                                                          Улаанбаатар хот


                                              Нэхэмжлэл гаргах нь


Нэхэмжлэгч: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
Хаяг: СБДүүрэг, 11-р хороолол, 3-100 тоот.
Утас: 99117923
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
Хаяг: СБДүүрэг, Засгийн газрын 5 дугаар байр.
Утас: 261708
   

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүндийг сэргээлгэх тухай:
Шаардлагын утга: Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийн дагуу, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
    Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “...хэнд боловч... хүнлэг бус, ... хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй...”, мөн 17 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн ... хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж тунхаглан заасан билээ.
    Гэтэл сүүлийн үед Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан миний нэр төр, алдар хүндийг хэд хэдэн удаа гутаан доромжиллоо. Тухайлбал :
•    2011-10-28-ны өдөр “Өдрийн сонин”-д өгсөн Ц.Нямдоржийн “Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ” гэсэн сэдэвтэй ярилцлагын 3 дахь асуултанд хариулсан хариултын  хэсэгтээ:
“Лхагвасүрэн жанжны ач Сэргэлэн гэж хүн бий. Н.Энхбаярыг хамтрая гээд байхаар нь хэвлэх үйлдвэрт 400 сая төгрөгөө өгөөд алдчихсан”.
•    2011-10-27-ны өдөр www.news.mn сайтад өгсөн Ц.Нямдоржийн “Н.Энхбаяр хариуцлагаас мултрах гарц хайж байна” гэсэн ярилцлагын 3 дахь асуултанд хариулсан хариултын хэсэгтээ:
“Хоёр барилга хууль бусаар хувьчлагдсан нь үнэн. Энэ хоёр барилга тийшээ явсан нь бас үнэн”.
•    2011-11-28-ны www.yanaa.mn сайтанд хэвлэгдсэн Ц.Нямдоржийн ярилцлагын 2 дахь асуултанд хариулсан хариултын хэсэгтээ:
“Өргөө” зочид буудлын 75 %-ийг байгуулагдаад 7-хон хонож байсан компанид нэг ч төгрөгийн үнэгүйгээр өгсөн байсан”.
•    2011-05-15-ны өдөр www.ganchimeg.niitlelch.mn сайтанд өгсөн “Ярилцъя” буланд өгсөн ярилцлагын 14 дахь асуултанд хариулсан хариултын хэсэгтээ:
“Энхбаярын тархин доторхи ой санамж байхгүй болсон, эсхүл одоо элдэв юм яриад байгаа энэ хүн жинхэнэ Энхбаяр биш, дууриамал Энхбаяр шиг санагдаад байх боллоо ” гэсэн ярилцлагууд өгчээ.
    Эдгээр ярилцлагуудад Н.Энхбаяр миний бие хууль бус хувьчлалыг зохион байгуулсан мэт, өмнө нь уулзаж үзээгүй Л.Сэргэлэн гэх хүнээр “хамтрая гээд 400 сая төгрөг хэвлэх үйлдвэрт өгүүлчихсэн” мэт, “Өргөө” зочид буудлыг нэг ч төгрөгийн үнэгүйгээр хууль бусаар компанид өгүүлчихсэн мэт, мөн ой санамж нь байхгүй болчихсон мэтээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан миний албан тушаалын ажил үүрэгт огт хамааралгүй асуудлаар ор үндэсгүйгээр санаатайгаар гүжирдэн гүтгэж, миний нэр төр, алдар хүнд, эрүүл мэндийг гутаан доромжилж, хэд хэдэн мэдээллийн хэрэгслээр тараасан байна. Сайд Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн яамыг толгойлж байгаа төрийн албан тушаалтны хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэх, зөвхөн үнэнийг хэлж ярих, харъяанд нь байгаа хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд үл хутгалдах, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахын оронд гүтгэлийн шинж чанартай мэдээлэл, ярилцлагыг өгч, түүндээ мөрдөн байцаах ажлын нууцыг задалж, шүүхээр хууль бус хэмээн үзэж дүгнээгүй асуудлыг өөрөө дур мэдэн эрх мэдлээ хэтрүүлэн “хууль бус болсон” хэмээн дүгнэж, хүний нэр төр, нэр хүндэд халдаж, олон түмнийг төөрөгдүүлж, хууль зөрчиж байна.
    Иймд Иргэний хуулийн 497.1 дүгээр зүйл, 511.1 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр миний нэр төр, алдар хүндийг сэргээж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид дараах үүргийг шүүхийн шийдвэрээр ногдуулна уу. Үүнд:
1.    Миний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр хамгийн цөөн гэхэд 3-аас доошгүй удаа давтан залруулах,
2.    Ийнхүү миний нэр төр, алдар хүндэд халдсанаас надад эдийн бус гэм хор учирсан тул мөнгөн хэлбэрээр арилгаж, 100 сая төгрөгийг олгуулах
зэргийг нэхэмжилж байна.
Миний бие дээрх төлбөрийг ядуу амьдралтай хүмүүс, ялангуяа ахмадууд, өнчин хүүхдүүдэд зориулан зарцуулна.

Шүүх шудрага шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.



Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр

Нийт сэтгэгдэл: 1
  1. Stitches /46.161.14.99/ 2018-11-01 15:59:36

    Your post is a timely cobniitutron to the debate

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших