Нууц мэдээллийн уурхай

Үхлийн тойрогт хүчээр илгээгдсэн Н.Учрал, Г.Тэнгэр хоёр хөөрхий...

Нийтэлсэн: 2016-05-17 05:08:33

Ардын намын хувьд Сонгинохайрхан дүүрэг нь үхлийн тойрог болжээ. Эндээс гарчих ядаж 50 хувийн магадлалтай хүн нэг ч алга. Аварга Д.Сумьяабазарт нь ч намдаа болон өөртөө амлалт өгч чадахгүй бэмбэгнэж явна.  АН-аас Н.Алтанхуяг, Д.Эрдэнэчимэг нэр дэвшинэ. Мөн Б.Батбаатарын нэр бас сонсогдоод эхэлсэн. Хамгийн олон хүнтэй дүүрэгт жин далайц ихтэй томчууд нь очих ёстой ч хоёр ногооноороо яваа залуу нэр дэвшихээр болсон нь Н.Учрал, Г.Тэнгэр хоёр юм. Н.Учралын хувьд өмнөх жилүүдэд Хэнтийд ажиллаж хамаг хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулсан атал намын дотоод тохироогоор Д.Оюун-Эрдэнэд мандатаа булаалгасан. Үнэндээ түүнийг дотны дүүгээ дэргэдээ авах гэсэн Н.Хүрэлсүх хөөчихсөн байх магадлалтай юм. Ингээд л Сонгинохайрхан дүүрэгт буухаас өөр аргагүй болжээ. Харин Г.Тэнгэр нь өмнө нь өрсөлдөөд 29 хувийн санал авсан Д.Тэрбишдагвын дараа 21 хувийн санал авч байсан. Уг нь тэр санал дээрээ дөрөөлөөд дөрвөн жилийн турш ажиллах ёстой байсан болов ч Японд хамаг цагаа өнгөрөөсөн. Өдгөө Монголын эдийн засаг муудсан, Сонгиохайрхан дүүрэг хамгийн олон хүнтэй гэсэн ерөнхий мэдээлэлтэй л сонгуульд орох гэж байна. Дүүргийн намын хороо, үүрүүдэд түүний нэг ч “гар хөл” байхгүй гэхэд болно. Н.Учралын хувьд ч мөн адил. Энэ бүхнээс үзэхэд нэг нь тэнгэр харж нөгөө сонгуульд унах учралтай тулах бололтой. Харин намын архагууд нь тэдний хувь заяаг төдийлэн сонирхохгүй байгаа сурагтай. Зарим нэгнийх нь ам алдсанаар одооноос сонгуульд унаж боохын хатууг үзэх хэрэгтэй гэсэн аж. 

 

НУУЦ.мн

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших