Нууц мэдээллийн уурхай

Д.Дамба-Очир “Хулхи Очир” хочоо “Хор Очир” болгов

Нийтэлсэн: 2011-06-12 05:41:08

 Нийслэлээс 130 км алс­лагдсан Багануур дүүр­гийнх­ний амин зуулгын гол эх үүсвэр, хүнээр яривал зүрх нь Багануурын уурхай.  Тийм ч болохоор “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ямар хүн ирэх вэ гэдэгт Бага­нуурынхны сэтгэл зовни­соор багагүй хугацааг үдэж байна. Гэтэл бүхэл бүтэн дүүргийнх­нийг бу­жигнуулсан түгшүү­рийн ха­рангыг уг нь УИХ-ын ги­шүүн Д.Дамба-Очир дэлд­­чихэж.. Баахан юм амлаж, элдэв аргаар УИХ-д сонгогдчихоод, итгэж сана­лаа өгсөн сонгогч­до­доо нүүрээ ч харуулахгүй зуг­таж яваа энэ эрхэм саях­наас “хэлд орж”, энд тэнд ярилц­лага өгөөд эхэлсэн нь чу­хамдаа түмний нүднээс далд Төрийн ордонд най­руулж яв­сан “хортой” нь холбоотой байж. Д.Дамба-Очир гишүүн Ба­гануурыг авахыг хүсчээ. Гэх­дээ мэдээж түүний дураар шууд өгчихгүй тул эхний ээл­жид хурууных нь аясаар хөд­лөх хүнээ тавиулж, түүндээ эл­дэв бараа, найрааны болов­сон хүчнүүдээ шахаж, хэтэв­чээ зузаатгах, алс хэтдээ Ба­гануурын уурхайн төрийн мэд­лийн хувийг эзэмшихийг са­наархсан хэрэг. Хүсэлдээ хү­рэ­хийн тулд Д.Дамба-Очир гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн ажил­тан, угшлаараа АН-ын гаралтай Мэргэнбаатар гэгчийг намаа мартан дэмжиж, “Ба­гануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулахаар зүт­гүүлж, Ерөнхий сайд Сү.Бат­болдод хүртэл танилцуулаад авсан гэлцэнэ. Харин ам хэл, ажил хоёр нь ямагт зөрж, ард түмнээс “Хул­хи Очир” нэрийг авсан ги­ш­үүнд Ерөнхий сайд ихэд ит­гээд байгаа нь гайхалтай юм. Д.Дамба-Очир гишүүн бус­дыг итгэн үнэмшүүлэх чад­вараараа “Банкны Цол­мон”-гоос дутахгүй байж бо­лохыг үгүйсгэхгүй ч бүхэл бүтэн дүүргийн хувь заяаг “хоосон амд” даатгаж арай болохгүй байх аа.  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших